
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IX хороонд орших “Сумо” супермаркетад өчигдөр хулгайч оржээ. Дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд энэ хэргийг шалгахад, тус дэлгүүрийн манаач, Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн 28 настай Э гэгч тухайн үед дэлгүүр манаж байхдаа хаалгыг нь эвдэн хулгай хийсэн нь илэрчээ. Тэрээр 17 нэр төрлийн хоёр сая төгрөгний бараа хулгайлсаныг тогтоосон байна. Одоо тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжүүлэн шалгаж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ