Ё.Сагсай: Б.Наранхүүг сэжигтнээр татан шалгаж байгаа нь үнэн

img

Нийслэлийн прокурорын газарт харьяалагдан шалгагдаж буй дуулиан татсан зарим хэргийн талаар тус газрын орлогч   прокурор Ё.Сагсайтай ярилцлаа.

-Монгол банкны эрдэнэсийн сангаас 20 килограмм алт алдагдсан хэрэгт хэдэн хүнийг шалгаж байна вэ? - Монгол банкны эрдэнэсийн сангаас 20 килограмм алт алга болсон хэрэг нэг өдөр алга болчихсон зүйл биш. Хэргийг дөнгөж шалгаж, мөрдөн байцаах ажиллагаа хийж эхэлсэн. Урт хугацааны туршид алт алдагдсан хэрэг юм.  Одоогийн байдлаар дөрвөн ч хүнийг цагдан хорьж, мөрдөн байцаалт авч байна. Монгол банкны эрдэнэсийн сангийн ажилчдаас мөрдөн байцаалт авах шаардлагатай гэж үзсэн. Үүний дагуу тодорхой хүмүүсийг ч мөн шалгаж байгаа. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын нууцлалтай холбоотой асуудал учраас хэргийн явцын талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

- Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хавтаст хэрэгтэй шүүгч танилцах хугацаа нь дууссан байх аа. Хурал нь товлогдсон уу?

-Хэрэгт холбогдсон зарим нэг яллагдагчийн хүсэлтээр  хэрэгтэй танилцах хугацааг сунгасан. Энэ сард шүүхийн хавтаст хэрэгтэй танилцах хугацаа дуусгавар болох учиртай. Энэ талаар Сүхбаатар дүүргийн шүүх илүү дэлгэрэнгүй мэднэ.

- Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл прокурорын байгууллагад удаа дараа Х.Тэмүүжин гишүүний олон нийтэд дэлгэсэн сумны хонгио, тэмдэглэлийн дэвтрийг шалгуулах хүсэлт тавьсан гэсэн мэдээлэл бий. Өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ тайлбарлаач? - Хэрэгт авагдсан нотлох баримтыг өмгөөлөгч, прокурор, шүүгч өөр өөрийнхөөрөө үнэлнэ. Тэр өмгөөлөгчийн, улсын яллагчийн, мөрдөн байцаагчийн үнэлж байгаа нотлох баримтыг шүүх үнэн зөвөөр нь шийдэх ёстой. Долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой хүний амь үрэгдсэн хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба 2008 оны долдугаар сарын 1-нээс хойш шалгасан. Нийтдээ 30 гаруй хавтаст хэрэг бүрдсэн. Мөрдөн байцаалтаар хэрэгт авагдсан баримтуудаар холбогдох хүмүүст үүсгэсэн хэрэг нотлогдсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Шүүх гэм бурууг тогтооно.

-Цагдаагийн удирдлагуудад нь ял төлөвлөчихөөд албан хаагчдын хэргийг түтгэлзүүлдэг нь ямар учиртай юм бэ. Хамт яллах байсан юм биш үү?

-Нэгдүгээрт цагдаагийн ажилтан зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдсон боловч амь насаа алдсан дөрвөн хүнийг хэн буудсан нь тогтоогдоогүй. Тиймээс эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлээр үүсгэсэн цагдаагийн алба хаагчдаа холбоотой хэргийг, цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргээс тусгаарлаж, түдгэлзүүлсэн. Гэхдээ гүйцэтгэх албаны болон бусад шугамаар шалгалт үргэлжилж байгаа. Түдгэлзсэн гэдэг нь шалгахгүй энэ хавтаст хэргийг огт хөдөлгөхгүй гэсэн үг биш.

-Цагдаагийн удирдлагууд хавтаст хэрэгтэй танилцаж амжахгүй байна гэсэн гомдол гаргасан байна лээ?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хавтаст хэрэгтэй танилцахыг мөрдөн байцаагч хугацаа тогтоож өгөх ёстой. Энэ хэргийн хувьд хохирогчид, яллагдагчид 2009 онд бүтэн жил гаруй хугацаанд хавтаст хэрэгтэй танилцсан. 27 хавтаст хэрэгтэй танилцахын тулд бүтэн жил гаруй зарцуулсан. Дараа нь хэргийг сэргээн шалгасны дараа нийслэлийн Прокурорын газарт шилжүүлэхийн өмнө УЕП-ын мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч нар хавтаст хэрэгтэй танилцах тодорхой хугацаа тогтоож өгсөн. Боломжит хугацаандаа яллагдагчид болон тэдний өмгөөлөгч, хохирогчид олгосон хугацаанд хавтаст хэрэгтэй танилцсан.

- Ч.Амарболд генералын тушаалаар О.Зоригт ажилласан гэж өмгөөлөгчдөө хэлсэн байдаг юм билээ. О.Зоригт мэдүүлэгтээ тушаалаар ажилласнаа хүлээсэн үү?

-Мөрдөн байцаалтын нууцад хамааралтай учраас мэдээлэл өгөх боломжгүй.

-Анод банкыг үүдээ барихад хүргэсэн томоохон зээлдэгч нараас “Мон-Уран”-ы Б.Наранхүүд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дууссан уу?

-Анод банкны дампууралтай холбоотой хавтаст хэрэгт Б.Наранхүүг сэжигтнээр татан шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн байцаалт дуусаагүй.

-Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын албанд ажиллаж байсан  дэд хурандаа В.Нямхандад холбогдох хэрэг юу болсон бэ?

-В.Нямхандад Нийслэлийн прокуророос эрүүгийн хуулийн 79.1  буюу “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажил­лагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноо­соо урвах, тагнуул хийх гэмт хэр­гийн шинжгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтын дагуу ялын дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн ч  мөрдөн байцаалтад буцсан. Түүний хэргийг өндөр нууцын зэрэглэлтэй ТЕГ-т шалгаж байгаа. Энэ долоо хоногт мөрдөн байцаах ажиллагаа дуусна гэсэн мэдээ ирүүлсэн.

-АТГ-т  албан тушаалын хэргээр шалгуулж буй  Засаг дарга нарын хэргийг  хэзээ шүүх вэ?

-Сонгинхайрхан дүүргийн Засаг дарга  Ц.Болд, Налайхын засаг дарга нарыг АТГ-т шалгаж дуусч байна. Харин Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын хэргийг ялын дүгнэлт үйлдэг шүүх рүү шилжүүлсэн. Түүнчлэн Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийн хэрэгт холбогдуулан АТГ-ын хоёр мөрдөн байцаагч Увс аймагт ажиллаад ирсэн. Хэргийг ирэх долоо хоногт прокурорт шилжүүлэх байх. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийг цагдан хорьсон. Түүний эрүүл мэндийн байдал муу байгаа учраас Цагдан хорих төвийнхөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

enhbold terguutei naranhuu baterdene nariig shalgaad zohih estoi shiitgeliig ni ugvul unend niitseh bh naranhuu gedeg nusan buu mgl iin buh gazriig busdad hudaldaj uhehdee tam ruu l yavna heleh ug unendee aldaaa
2013-01-23
hurelsuh, nyamdorj 2-ig bas sagsaidaarai tegvel ta shudarga
2012-10-11
Gantumur:
Наранхүүтэй хамт газрын наймаачин М.Энхболдыг хамт шалгаж шоронд хийвэл шударга болно шүү дээ
2012-03-08
tnt:
Сагсай гэж юу ч мэддэггүй новш. Худлаа улсын яллагч гэсэн нэр зүүсэн дурак
2012-02-17
Mongoliin xuulichid tom akuul barij ,ilryylj,shyyj,yalalj yag xaragdaach .Tomiix ni umnu gulug bolood xer taaruu jijgees ni zuryylj xemxerxii EXSEL mexsel gogoxgyi avaad taarax bailgyi
2012-02-11
xuuliig xuuli zoxiogchid xuulichid l zavxruuldag yum xedii chinee tom luivarchin barina tudii chin ee tom avilga avna gesen yg
2012-02-11
biznesman:
Nalaihin Zasag Bayandelgertei Huuchnaar bambaruush cafe d uulzaj 10 saya tugrug ugj baisan. ichku daraa ni dahiad mungu nehsen shunaltai novsh
2012-02-10
зочин:
Энэ луйварчдыг шалгаад нотлоод хариуцлага хүлээлгэсэн нь хэд байгаа юм бэ. Тэгэсхийж байгаад хэдэн төгрөг аваад л чимээгүй болдог биз дээ, цагдаа, хуулийнхаан.....
2012-02-10
Boby:
Naranhuu mon uran komponii zahiral mon uu?
2012-02-10
Tyhdgzj:
ккк гэсэн нөхөр Сагсайг дарамтлаад байгаа юм уу хаашаа юм. шудрагаар ажилаа хийж байгаа хүнийг дарамтлахаа болино шүү. Луйварчдыг дагасан долдой байгаа биз
2012-02-10
ATG:
BUGDIIG SHALGANAA,TAIVAN BAITSGAA.NILEEN OLON UNDUR ALBAN TUSHAALIIN HUN DEELEE NUMURNUU.HUGATSAA HEREGTEI BNA.
2012-02-10
Nalaihiin zasag dargiin idsen uusniig sai togtoogoosoi, hujaagiin shees shu de
2012-02-10
zochin:
cagdaag shiitgehee bolymoor ymaa. Orond ny uimeen zohion baiguulsan humuusiig ny shorond yvuulmaar ym........
2012-02-10
kkk:
hulhi elbegdorjiin tushaalaar bitgii ajlaad baigaarai Sagsai guai ta bas tiim ch undug snig uugui hun bish gedgee bodoj uzsen biz dee
2012-02-10
mgl:
ajil uurgee guitsetgesen tsagdaag bitgii uls turiin baliar zavaan yumandaa hutgaach amarbold bol tsagdaagiin mundag darga snuu odoohondoo tsagdaad purev general amarbold nar snig mundag darga nar turuugui gej tsagdaagiinhan yaridag yum bna lee
2012-02-10
du:
Банкны Чулуунбатын 10 сая доллар бусадп Чалмер мэтиийн холбоотой түүнтэй холбоотой хэргүүд юу болсон бэ ингээд идсэн нь зол илүүлсэн ард түмэн хохи болоод явах уу Сагсай гуай?
2012-02-10
7.1 nd barivchlagdan horigdoj zoduur dormjlol tamlald nervegdsen zaluus hen neg elbegdorj batzandan giin turhirlataar tiim yum hiigeegui yum shuu.uursduus ny asuuval ih yum yarina daa ter 800 zaluu.
2012-02-10
батаа:
Одоо тэр Ховдын Хөшөөтийн уурхайг хятадуудад зарчаад байгаа засаг даргын учрыг олооч.
2012-02-10
7 sarin 1nd uhsen 5 hun ardin baatar bish shuu erunhiilugchiin songuuliar elbegdorjiin surtalchilgaand buh tv suvagaar olimpiin avarguudaa huleej avsan shig undur hemjeend tur huleej avsangui gj avarguudtai hurtel baritsaj bsan yasan gj tedend hotiin tuvd hushuu bosgohiin bas 500sayin nuhun olgovor ch geh shig ene bugd hezee ch bieleshgui zuil namuudiin shoy herev burhan bolson bolgond nuhun olgovor uguh gd bga bol ongotsni osol uer usni osold endsen humuusiin ar gert ehleed ug yag unendee Magnai Batzandan byangiin Jagai Enhbat nar 7.1ni uimeeniig sanaachilj iigl tv 6.30nd ard tumniig boslogt urialan duudaj Magnaitai utasaar shuud holbogoj ard olond unegui surtalchilj bsan shte 7.1ni udur Elbegdorj jujigchin Sosorbaram nar talbai dr ochij tsuglasan olnig ongirooj temts negd ard chin bi bid bna gj tsusiig n huurgusun shte urialan duudaj zohion baiguulsan humuus n bolohooroo alban tushaal ahij byaluu umhej bdag ardiin huuhed tsagdaa jiriin irged zolios bolood ami nas eruul mendeeree hohirood uldej bgag ard irged min uhaarch bga tul dayar olnooroo songuuli uguhgui baiya
2012-02-10
a:
odoo tom garuudiig shalgaj shuuh heregtei.ih hurliin gishuudees.
2012-02-10
Mongoliin top luivarchdiin neg bolohoor yaj ch chadahgui ny todorhoi.MAN nam orshin baigaa tsagt luivarchid mongoloor toglosoor baih bolno.
2012-02-10
з:
Шүүх цагдаа нв үүргээ гүйцэтгэж байвал сайн л байна.Ард түмний нүдний өмнө жүжиг тоглоод байвал хэцүү л юм.Анодын хэргийг цэгцэлж жижиг хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгохгүй бол болохгүй шүү
2012-02-10