
Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр гал түймрийн найман дуудлага иржээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн VII хороонд “ машин шатаж байна” гэсэн дуудлага ирсний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал оны унтраах 29 дүгээр ангийн тасгийн аврагчдыг очиход автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Мөн Баянзүрх дүүргийн X хороо Улаан хуаранд 8х10 метрийн хэмжээтэй мансардтай байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг Аврах, гал унтраах 63 дугаар ангийн аврагч, гал сөнөөгчид галыг тархаалгүй унтрааж чадсан байна.
Уг галаас 20 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ