
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдыг Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг завшсан гэх хэргийг АТГ шалгаж байгаа юм.
Ц.Болдыг цас хайлуулах бодисонд төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая гаруй төгрөг хувьдаа завшсан хэрэгт сэжигтнээр татагдсан юм.
Өнгөрсөн оны есдүгээр сард уг хэрэгт холбогдуулан нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаярыг хамсаатнаар татан шалгаж, цагдан хорьж байв.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ