
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт өнгөт металлын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинь Шинь” компанийн үйл ажиллагааг хууль хяналтынхан зогсоогоод байгаа билээ.
Тус компани нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд шалгалтын дараа тус компанид ажиллаж байсан БНХАУ-ын найман иргэнийг хилээр гарахыг хориглоод байгаа.
Тэднийг УМБГ-аас хууль бусаар ашигт малтмал олборлосон, эд зүйл хилээр нэвтрүүлсэн хэмээн сэжигтнээр татсан байна. Тус компани нь Дорнод аймаг дахь “Улаан”-ы ордыг түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд нутгийн иргэдийн зүгээс байгаль орчин сүйтгэсэн, экологид хор хөнөөл учруулсан хэмээн ам муутай байдаг.
Тэгвэл энэ байдалтай УМБГ-ынхан газар дээр нь танилцахаар болжээ.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ