
Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Энэтхэг Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Сатбир Сингхтэй уулзалт хийлээ. Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Элчин сайд Сатбир Сингх нар Монгол, Энэтхэгийн олон талт өргөн харилцаа эрчимтэй хөгжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монголын Улсын шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх салбарт Энэтхэг Улсаас тус дэмжлэг үзүүлэх асуудлаар санал солилцон ярилцаж, энхэтхэг, англи хэлний сургалтад прокуроруудыг оролцуулах, Энэтхэгийн их сургуулийн хуулийн сургуульд Монголын прокуроруудыг магистрын сургалтанд оролцуулах боломжийг судлан үзэж, мэдээлэл солилцохоор харилцан тохиролцов.
Элчин сайдын яаманд элэгсэг дотно байдлаар хүлээн авч уулзан, найрсаг, илэн далангүй ярилцсан явдалд Ерөнхий прокурор Д. Дорлигжав, Элчин сайд Сатбир Сингхт талархал илэрхийлж, хоёр орны Ерөнхийлөгч нарын айлчлалын үеэр дээд түвшинд ярилцан тохиролцсон, Монгол, Энэтхэгийн улсын бүхий л талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаарх улс төрийн яриа хэлэлцээг хоёр орны төр, олон нийтийн байгууллага санаачлага гарган хэрэгжүүлэх нь чухал бөгөөд, Энэтхэг Улсын Элчин сайдын яам, Ерөнхий прокурорын газрын хамтын ажиллагаа нь энэ үйлсэд оруулах бодитой хувь нэмэр болно гэж найдаж байгаагаа Ерөнхий прокурор Д.Дорлигжав илэрхийлэв.Уулзалтад, Ерөнхий прокурорын туслах Г. Ганзориг оролцов.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ