
Монгол Улсын Ерөнхий прокурор Д. Дорлигжав, Франц Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэг, Ерөнхий прокурорын газар хүлээн авч уулзалт хийж, ноён Ив Дэлунэг, Элчин сайд томилогдсон явдалд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Элчии сайд Ив Дэлунэ 30 жилийн өмнө Парисын их сургуульд монгол хэл сурч эзэмшсэн, Монгол Улсад 1983-1984 онд ажиллаж байсан дипломат ажилтан бөгөөд саяхан Монгол Улсад томилогдон ирж ажиллаж эхлээд байгаа ажээ.
Элчин сайд Ив Дэлунэ, Ерөнхий прокурор Д. Дорлигжавт хариу талархал илэрхийлж, Ерөнхий прокурорын газраас Франнцийн хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар санаачлага гарган идэвхитэй ажиллаж байгаад баяртай байгаа илэрхийлж, энэ ажлыг бүхий л талаар дэмжиж ажиллах болно гэж мэдэгдэв. Тэрээр, саяхан Парис хотноо Магистратын сургуулийн удирдлагатай уулзан ярилцаж, Ерөнхий прокурорын газраас тавьсан хамтын ажиллагааны талаарх тодорхой саналыг хэрэгжүүлэх асуудлаар тус сургуулийн төлөөлөгчид удахгүй Монголд хүрэлцэн ирж, асуудлыг газар дээр нь ярьж санал солилцохоор тохиролцсон тухайгаа ярьж, мөн Франц Монголын дээд түвшингийн уулзалт хийхээр төлөвлөж байгаагаа танилцуулав.
Ерөнхий прокурор Д. Дорлигжав, "Монгол улсад ардчилалыг тууштай хөгжүүлэх төрийн бодлогыг би маш зөв гэж үздэг. ардчилалын үнэт зүйлсийн талаар бид нэг үнэлэмжтэй, нэгдмэл байр суурьтай, нэгдсэн ойлголттой байх ёстой. Тийм байвал бид Монгол, Францад нэг адил ардчилалын тогтолцоог бий болгож, хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж, үр дүнд хүрнэ гэж бодож байна. Франц Улсын Элчин сайдын яам, Соёл хамтыи ажиллагаагаа хариуцсан ажилтан хатагтай Софи Латаяд бусад хүмүүсийн дэмжлэгтэйгээр явуулж байгаа прокуроруудад зориулсан Франц хэлний сургалт амжилттай явагдаж байгаа, цаашдаа эдгээр залуучууд Монгол Францын хуулийн байгууллагын хамтын ажиллагаанд идэвхитэй оролцож, хувь нэмрээ оруулна гэж найдаж байгаагаа, түүнчлэн Ерөнхий прокурорын газар, Магистратын сургуулийн хамтын ажиллагаа амжилттаЙ үргэлжилж, үр дүнд хүрч хамтын ажиллагааны шинэ эхлэл болно гэдэгт эргэлзэхгүй байна" гэв.
Уулзалтад, Ерөнхий прокурорын туслах Г. Ганзориг, Франц Монголын соёлын төвийн захирал, Элчин сайдын яамны, соёл хамтын ажиллагаа хариуцсан ажилтан хатагтай Софи Латаяд нар оролцов.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ