“Анод банкийг дампууруулсан тэрбумтнууд” цуврал-2

img

 Шууд.мн сайтаас нийтэлж буй  “Анод банкыг  дампууруулсан тэрбумтнууд”-ын талаархи цувралын салхийг хагалж  “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүгийн талаархи мэдээллийг уншигчдад хүргэж байсан юм. Тэгвэл энэ удаад олноос онцгойрсон өртний жагсаалтыг   Монголын уул уурхайн салбарын акулуудын нэг “Гацуурт”-ын Л.Чинбат удаалж буй тухай дор сийрүүлье. Хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг олон  тэрбумаар нь “залгисан” баячуудын өрийг төлүүлэхээр цагдаа, прокурорынхон гар хөдөлж  "Тас петролеум"-ын Л.Пүрэвсүрэн,  "Монроуд"-ын Б.Гарамгайбаатар зэрэг олон хүнийг хариуцагчаар татсан байна. Тэдний тэргүүн эгнээнд жагссан  “Мон-Уран”компанийн захирал  Б.Наранхүүг   “Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай ижилсүүлэн   эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл өнгөрөгч долоо хоногт сайтуудын онцлох нүүрийг чимсэн юм. Прокурорын даалгавраар Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр татжээ.  Бидэнд ирсэн мэдээллээр Л.Чинбатыг банкны  зээлээс гадна санхүүгийн луйвар хийхэд хамтран оролцсон гэж  хардаж буй бололтой. Учир нь арилжааны томоохон банкнуудын нэг Анодыг  үүсгэн байгуулах гэрээнд одоогоос  14 жилийн өмнө буюу   1998 оны аравдугаар сарын 14-ний өдөр Д.Энхтөр, “Эрчим хүч-байгаль орчин” ХХК-ийн ерөнхий захирал С.Жаргалсайхан, “Анома” ХХК-ийн ерөнхий захирал Т.Батсүх, “Амонда” ХХК-ийн ерөнхий захирал Н.Даваа, “Гүн төгөл“ ХХК-ийн ерөнхий захирал Э.Гүр-Аранз, “Очир төв” ХХК-ийн захирал Д.Дамба-Очир одоогийн УИХ-ын гишүүн/ нар гарын үсэг зуржээ. Ингэж үйл ажиллагаа нь эхэлсэн Анод банкинд  “Гацуурт” компанийн  захирал Л.Чинбат 2003 онд нэг тэрбум, иргэн Д.Наранбаатар 200 сая төгрөгийн хувь эзэмшихээр тус банкны дүрмийн санд оруулж, гэрээ байгуулжээ. Түүнчлэн “Түшиг” ХХК таван тэрбум, иргэн Д.Батмөнх 500 сая төгрөгийн хувь эзэмшихээр болсон байна. Мөн  УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Очир төв” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2004 оны хоёрдугаар сард нэг тэрбум төгрөгийг тус банкны дүрмийн санд оруулсан байна. Гэвч хувь нийлүүлэгчид бүх хувьцаагаа Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт бэлэглэж, хариуд нь их хэмжээний зээл  авч байсан гэх баримт бий. Тэгэхдээ томоохон компанийн эзэд  Д.Энхтөр нартай үгсэн хуйвалдаж тус банкийг  санхүүгийн асуудал гарах үед нь их хэмжээний хувьцаа худалдан авдаг эсвэл хувь нийлүүлэгч хэмээн зарлаж мөнгө оруулахад тусалдаг байсан гэнэ. Дараа нь санхүүгийн асуудал намжихад их хэмжээний зээл авах зэргээр хуйвалдаан зохион байгуулсан тухай зарим учир мэдэх хүн гэрчилдэг. Тэдэнтэй зэрэгцэн хөшигний ард санхүүгийн луйвар хийхэд гар бие оролцсон хүмүүсийн нэгт Л.Чинбатыг мөрдөгчид зүй ёсоор тооцжээ. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи уул уурхайн кадастрын албаны даргын хэвлэлд өгсөн мэдээллээр монголдоо хамгийн олон буюу 57 лицензийг эзэмшдэг эл эрхэм үе үе хувь нийлүүлэгчийн дүрд хувирч ирсэн нь хуулийнхны овоо хараанд өртөхөд хүргэсэн байна. Тэрбээр Анод банкнаас 7 компанийнхаа нэрээр 5.4 тэрбум төгрөгийн зээл авсан ч өдийг хүртэл төлөхгүй гүрийж яваа нь ч  эрүүгийн хэрэгт татагдах бас нэгэн шалтгаан болсон гэдгийг эх сурвалж хэлж байна. Тиймээс Л.Чинбат, Б.Наранхүү, Д.Энхтөр нар  олон мянган  хадгаламж эзэмшигчдийн мөнгийг баруун солгойгүй цацахад их хэмжээний зээл аваад ч зогсохгүй дампуурахад нь санхүүгийн хуйвалдаан зохион байгуулж байсан гэдгээр ч давхар буруутгагдаж буй бололтой.  Анод банкийг дампуурахад хувь нэмэр оруулсан “Гацуурт”-ын Л.Чинбатын өр зээлийг доорхи хүснэгтээс харна уу.
             
  Гацуурт ХХК Л.Чинбат MNT 1,400,000,000.00 1,400,000,000.00  
  Баяндулаан-Уул ХХК Л.Чинбат MNT 300,000,000.00 300,000,000.00 Гацуурт ХХК болон түүний охин компаниуд зээл авч гэрээ байгуулсан ч Э.Гүр-Аранз ашигласан гэж зээлээс санаатайгаар зайлсхийж байгаа
  Торгон үр ХХК Л.Чинбат MNT 200,000,000.00 200,000,000.00  
  Сэлэнгийн тариалан Л.Чинбат MNT 400,000,000.00 400,000,000.00  
  Сэлэнгэ алтан говь Л.Чинбат MNT 500,000,000.00 470,000,000.00  
Сэлэнгэ хүнс ХХК Л.Чинбат MNT 300,000,000.00 299,886,322.01  
Гацуурт ХХК Л.Чинбат MNT 700,000,000.00 698,312,927.74  
Үргэлжлэл бий Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bujin chini tuvshin:
tuvshin chi nere nuugad demii bujin gedeg nuuts neri chini humuus meddeg bolson
2012-02-15
Алтайн хүүхэд шүү:
Хуцаад солиороод байгаарай Наад хүн чинь Алтайн хүүхэд шүү, Та нарыг Алтайнхан 20 жил тэжээгээ биздээ
2012-02-14
3-4 тэрбум зээлдэг аан, гэтэл энгийн иргэдэд 3-4 зуун мянга ч олдохгүй байхад бүх хөрөнгийг нь хураагаад хөдөө мал хариулуул надхаа
2012-02-13
munguu avyaa
2012-02-13
С.Батболд:
Санхүүгийн зохицуулах хороо,Монгол банк буруутай:1.Банкинд Монгол банк хяналт тавьдаг.Хадагламж зээлийн хоршоо биш.2.Санхүүгийн зохицуулах хороо хувьцаа гаргахыг зөвшөөрсөн. Хувьцаа эзэмшигчдийн мөнгийг хурдан өгөөчээ.
2012-02-13
new:
novchiin bayachuud geed baigaa bugd l iim shuu dee
2012-02-13
Selem:
Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мод ургадаггүй. Монголын баячууд гэж нэг иймэрхүү л амьтад байх юм даа. Тэнэгийн дотор саруулхан гэгчээр төлж дийлэхгүйгээ мэдсээр байж баахан өр тавиад үнэтэй машин унаад том том баагаад л. Ер нь энэ их зээлийн чинь цаана том авилгалын хэрэг л байгаа ш дээ. Банкнаас том зээл авахад том авилгалаар бүтэж байгаа нь хэнд ч тодорхой.
2012-02-13
xxx:
TEGEED L ULS N SAIN HULGAI HIILEE GEED L SHAGNAAD L ZURGIIG N HARDAA HULGAICHIIG
2012-02-13
АНХААР !!!:
Анхаар!!! Таны компьютер албан ёсны лицензтэй хамгаалалтын программгүйгээс болж вирустсэн юм биш биз. Хэрэв тийм бол та яаралтай www.EKEY.mn рүү хандаж дэлхийн шилдэг антивирусын программуудаас сонголтоо хийн, өөрийн цахим орон зайн аюулгүй байдлаа хангаарай.
2012-02-13
122:
Анодоос мөнгөө авьяа.Жижиг хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгоод өг.Ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон мөнгө болохоор та нарт луйвардуулмааргүй байна шүү,
2012-02-13
Araich de humuusin munguur toglohoo bolildoo.turuucheesee Zoosin zahiral 6 jilin yal avsnaa urshuuld hamruulchla arai dendej bnaaaaa
2012-02-13
sainhuu:
dorilogjavaa chi naaduuliigaa bugdiig ni shorond hataagaad uguuch munguu tulj duustal ni suulga tegvel uruu amarhan baragduulana naaduulchini tuluh chadvartai zuvchuulah sanaatai baigaa yum
2012-02-13
zamiin uud:
Huiten tsaraitai huduunii nuhur shde. Tom ohin ni bas aimaar haramch. Ene bayan geed bgaa humuus iim baliar argaar l bayajidag baihgui yu.
2012-02-13
ххх:
Сү Батболд Бороог, Чихбат Гацууртын алтны ордыг Канадуудуд зарсан гэдэг түүнийг бас шалгах хэрэгтэй.
2012-02-13
хоргол:
энэЧИНБАТ ГЭЖ ЁСТОЙ ХОРГОЛОО ТООЛСОН ХОГ БАЙГАА ЮМ.БАГШИЙНХАА ОЙГ ТЭМДЭГЛЭХЭД НЭГ НООТБУУК БЭЛЭГЛЭЧИХ ГЭЭД ГУЙХАД, ЗУУН ТӨГ ӨГӨӨД ЗУГТЧИХСАН ГЭЖ БАЙГАА.ХАРВААС ЛУЙВАРЧИН ХҮЙТЭН ЦАРАЙТАЙ ГӨЛӨГ. 2008 ОНД САНЖИЙН БАЯРТ МӨН ИХ ТАЛ ЗАССАН ДАА.
2012-02-13
gurgaldai:
CHINBAA mini zeel awch bolnoo MONGOO ergyylj bolnoo BANKIIG dampuuruulj bolnoo xarin tsaana ni ard tymniig xoxiroox abaas ENE yed chine bish VR XVVXED chine xaraalaar olson alt mongo gedgiig medexgyi bolxoor yuj VIL LAIGAA EDLEJ TARCHLAN ZOWJ BVXEL NASAARAA TAXIR DUTUU zowox saixan gej vv sain bodooroi
2012-02-13
amarrraa:
Ulig bolson ym bichehee boliochee maludaa
2012-02-13
Цаазаар ав:
Олон хуний итгэл улс орны эдийн засгаар тоглосон хулгайчыг цаазаар ав
2012-02-13
naad nohoin guluguu shuud buudaad alchihaach
2012-02-13
....:
Avilgachin luivarchnii huuhed guilgachin boldog gej yaria unenii ortoi...odoo bish ch heden ueiin daraa haraal irdeg yum..nileen heden jiliin daraa ene baliar yumnuudiin ur huuhduud ni neg Bol arhichin har tamhichin, mungund tolgoigoo meduulsen erguu yumnuud garch irj muhuj sunup buigaa haruulah bizee..
2012-02-13
ta nar neeh ene tsuvraliin salxiig hagalaad bsan ch yum bhgui
2012-02-13
bi Gachuurtiin Chinbatiig jijig dund uildberiin sangaas zeel avsan gehed gaihaj bailaa .Tegeed odoo Anodiig dampuuruulahad orltson geheer uneheer jijig dund uildveriin garaas zeel avah ni argagui yum gej bodloo .Ug ni iim bayan tom kompaniin hun dooshoo oroh setgelgee baihgui l baih estoi .Yaduusiin delguurt terbumtanuud ordoggui baih ni es surtahuunaas gadna asar ontslogtoi mentalitet yum
2012-02-13
Өрийн шорон:
Өрөөр баяждаг хүмүүсийг өрийн шоронд нь суулгаач. Банк хоосолж олон хүний мөнгийг авсан дээрэмчид байна шүү дээ
2012-02-13
shuud buudah heregei
2012-02-13
x:
ulaan tcagaandaa garsan luivarchinuu naadah chini.tegeed ichihgui uul uurhairuu harh shig l dairnaa bas ...
2012-02-13
hi:
manai bayachuud iim l bgaa uym daa
2012-02-13
shorond hii:
bugdiig ni shorond hiigeech.hunii munguurn gara ugasan muusai yumnuudig bugdiig ni shorond hii
2012-02-13
Aanda:
Ингэж л таарна дооо муусайн юмнууд. Монголд хөдөлмөрөөрөө баяжах биш луйвраар л баяждаг хойно энэ худлаа сагаад бга баячуул чинь хулгайч луйварчид л байгаа шүү дээ
2012-02-13