Малын хулгайчийг саатуулжээ

img

Цагдаагийн байгуулагаас малын хулгайтай тэмцэх үүднээс "Мал" нэгдсэн арга хэмжээ орон даяар зохион байгуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ЭЦГ-ын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан шөнийн эргүүл шалгалтын хүрээнд Б гэгчийг саатуулсан байна. Тэрбээр 2006, 2009 онд малын хулгайн хэргээр хоёр удаа ял эдэлж байсан нэгэн аж. Тэрээр Төв аймгийн Батсүмбэр сум руу өнгөрсөн пүрэв гаригт тэрбээр галт тэргээр очсон аж. Улмаар шөнө айлын аргамжаатай морийг хулгайлан унаж, бэлчээрт байсан адуунаас хулгайлжээ. Тэднээс гурвыг нь хөтлөн Улаанбаатар хот руу оруулж Сонгинохайрхан дүүргийн нутагт айлын хашаанд орхисон байсныг нь  цагдаагийнхан олсон байна. Цагдаагийнхан адууны эздийг олоогүй байгаа аж. Гэмт этгээд адууг Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Үдлэг, Баянголоос авсан гэж хэлжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ppp:
Nadd 1 malyyn hulgai ch naraa sarvuugiin neg negeer salgaad egee ch
2012-08-29