Шүүхчид орон нутагт ажиллаж байна

img

Улсын Дээд шүүхийн шүүгчид, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажилтнууд Хууль зүй дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, цагдаагийн ажилтнууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудтай хамтран 2012 оны энэ сарын 11-20-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж, уулзалт, ярилцлага зохион байгуулж байна. Уулзалтаар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүй дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий прокурорын “Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах тухай”  хамтарсан тушаалын дагуу авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохиосон ажил, Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг шүүхэд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үндсэн чиглэл болон шүүн таслах ажиллагаанд анхаарах зарим асуудлын талаар хөндөн ярилцаж байгаа аж. Энэ үеэр Улсын Дээд шүүх болон Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс шүүхийн шинэтгэлийн талаар баримталж буй бодлого, чиглэл, тухайн аймагт шүүгч, шүүхийн ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах талаар хийгдэж буй ажил, арга хэмжээ, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны талаарх алдаа зөрчил, цаашид анхаарах зарим асуудлын талаар ярилцаж, санал бодлоо солилцох юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБ:
ШҮҮХЧИД БИШ ШҮҮГЧИД
2012-02-13