Зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, хоёр хүн нас барсан байна

img

Цагдаагийн байгууллагад өчигдөр иргэдээс 879 мэдээ, мэдээлэл ирүүлсэнээс гэмт хэргийн шинжтэй 35 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгажээ. Бүртгэгдэн, шалгагдаж байгаа нийт 35 хэргийн 23-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Энэ өдөр нийслэлд бусдын биед гэмтэл учруулсан дөрөв, хулгайлан 17, танхайн гурван хэрэг гарчээ. Мөн зам тээврийн хэрэг тав, осол 26 гарч, 10 хүн гэмтэж, хоёр хүн нас барсан байна. Ням гаригт нийслэлд 158 орон нутагт 35 хүн эрүүлжүүлэгджээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ