
Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэнд холбогдох хэргийг АТГ-т шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн ч хяналтын прокурор нь шинжээч томилох даалгавар өгчээ.
Түүнийг 2005-2009 онд тус газрын ерөнхий нягтлан бодогч, даргаар ажиллаж байх үедээ бараа, ажил үйлчилгээг үнийн харьцуулалт, сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авсан, өөрийн төрсөн хүү Э.Мөнх-Оргил нь захирлаар ажилладаг “ДУМЕ” ХХК, өөрийн үүсгэн байгуулсан “Мон Ти Юү” ББН зэрэг тодорхой тооны аж ахуйн нэгжүүдээс зах зээлийн үнээс өндөр үнээр бараа материалыг их хэмжээгээр хууль бусаар худалдан авдаг байсан, зах зээлийн үнээс өндөр үнээр малын эм тариа бэлтгэж бусдад худалддаг байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон аж.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ