
ОХУ-д суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайхан Польш улсын хууль сахиулах албаныханд саатуулагдаад хоёр сар болох гэж байна.
Түүнд холбогдох анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт болох байсан ч тодорхой хугацаагүйгээр хойшилжээ.
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар “Манай талаас хэрэгт нэмэлт мэдээлэл өгөх, хэд хэдэн судлах шаардлагатай зүйл байсныг тодруулах шаардлагатай” гэж үзсэн гэнэ.
Тэрбээр 2004-2007 онд БНПУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа янжуур тамхи хууль бусаар хил дамнуулан зөөвөрлөсөн гэх хэрэгт буруутган шалгаж эхэлсэн юм билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ