
Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 9.30 цагаас хууран мэхлэх замаар нутаг нэгтнээ БНХАУ-д худалдсан Г.Батдэлгэр нарт холбогдох хэргийн шүүх хурал тодорхой шалтгааны улмаас хойшилсон байна. Хурлын товыг хойшлуулах болсон үндэслэл нь шүүгдэгч нэг эмэгтэй нь нярайлах дөхсөн аж.
Тиймээс ирэх гуравдугаар сарын 5-ны өдөр хэлэлцэхээр тогтлоо. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж буй. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 2-15 жил хүртэл хорих ялаар шийтгэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ