
Цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажилласан цагдаагийн зарим хурандаа нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн тэтгэвэртээ гаргах хүсэлт Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлд гаргасан байна. Замын цагдаагийн газрын чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа С.Пионер, Нийслэлийн цагдаагийн газрын Албадан саатуулах, баривчлах төвийн дарга, цагдаагийн хурандаа Д.Цог нарын гурван хурандаагийн уг хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөл хэлэлцэн, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн тэтгэвэртээ гарах хүсэлтийг нь хүлээн авсан байна.
Дашрамд дурдахад, Цагдаагийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн цагдаагийн газар, хэлтэс, албадын үйл ажиллагаатай танилцах шалгалт хийж, өнгөрсөн онд дэвшүүлсэн зорилт, биелэлтийг шалгаж, алба хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинд үнэлэлт, дүгнэлт өгч ажилласан байна. Мөн ХЗДХЯ, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд орон нутгийн хууль, хяналтын байгууллагуудын ажил байдалтай танилцан хөдөө, орон нутгуудад ажиллаж байгаа аж. Дээрх дурдагдсан ажлын хэсэг нь төр, засгийн болон хууль, хяналтын байгууллагуудаас гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, чиглэл, хуулийг хэрэгжүүлэх ажилд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид баримтлах зорилго, чиглэлээр мэдээлэл өгч, иргэдтэй уулзалт хийж саналт, хүсэлтийг сонсч, хуулийн байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ