Нэг сарын дотор гэмт хэргийн улмаас 199 хүн амиа алджээ

img

Улсын хэмжээнд өнгөрсөн сард  2265 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 413 хэргээр буюу 22.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 255, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 110, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 20 гэмт хэрэг бүртгэгдсэн нь гэмт хэрэг өсөхөд  нөлөөлсөн байна. Статистик үзүүлэлтээс харахад бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас нэгдүгээр сард 707 хүн гэмтэж, 199 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 61 буюу 9.4 хувиар, нас барсан хүний тоо 20 буюу 11.2 хувиар өсчээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
УБ хот дайн дажинтай байгаа юмуу?
2012-02-15