Зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

img

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Замын цагдаагийн тасагтай хамтран энэ сарын 6-7-нд шилжих шөнө Ерөө сумын нутаг Шар булгаас мод тээвэрлэж явсан СЭҮ 00-77, СЭА 28-79 СЭА дугаартай хоёр тээврийн хэрэгслийг саатуулан шалгаж, зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй хэрэглээний мод тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. Хууль бусаар зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн газарт хоёр метрийн урттай 800 ширхэг 94.6 м3 мод байгааг тоолж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хууль бусаар бэлтгэсэн мод тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг саатуулах, хэргийн газрын үзлэг хийх ажилд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Батбаяр, байцааг, ахлах дэслэгч Т.Сэргэлэн, Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч ахмад н.Батжаргал нар шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ