
Улаанбаатар хотын авто замын удирдлагын төвөөс замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 50 жолоочийн тээврийн хэрэгсэлийн дугаарыг Замын цагдаагийн газарт өнөөдөр шилжүүлжээ. Зөрчил гаргасан жолоочийн авто машин жолоодох эрхийг 6 сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хязгаарладаг аж. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерт бүртгэгдсэн уг 50 жолооч нь энэ сарын 1-15ны өдрүүдэд автозамын хөдөлгөөнд оролцохдоо зөрчил гаргасан юм байна. Тус төвөөс хяналтын камерт бүртгэгдсэн бичлэгийг үндэслэн ЗЦГ-т дугаарыг нь шүлжүүлдэг бөгөөд 50 жолоочийн тээврийн хэрэгсэлийн дугаарыг маргааш мэдээлнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ