
UBS телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Universe best songs" тэмцээний шүүгч ОХУ-ын “Премьер Министр” хамтлагийн дуучин
Б.Амархүү сүйт бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ.
Тэрбээр өнгөрсөн 2008 оны наймдугаар сард найз бүсгүй Ольгагаа монголчуудад танилцуулж, нэг хэсэг шар хэвлэлээр дуулиан болгож байсан юм. Гэвч зарим сонин хэвлэлээр Б.Амархүүг орос бүсгүйгээс салахаар шийдсэн тухай ч бичиж байв.
Б.Амархүүг “Hero Entertainment”-ийн “Татар ажиллагаа” уран сайхны кинонд тоглох хугацаандаа “Гурван охин” хамтлагийн Э.Анхмаад дурласан тухай шар мэдээ ч чих дэлсэж байсан юм.
Тэгвэл энэхүү мэдээллүүд ор үндэслэлгүй болох нь батлагдаж Б.Амархүү найз орос бүсгүйтэйгээ саяхан сүйн бөгжөө солилцон гэрлэх санал тавьжээ.
Д.Онон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ