
Нийслэлийн Баянгол дүүргийн IV хороонд орших “Этүгэн” зочид буудалд сэжигтэй дөрвөн залуу орлоо гэсэн мэдээлэл цагдаагийн ажилтнуудад ирсэн байна. Мэдээллийн дагуу тус газарт очиж шалгахад тус хорооны оршин суугчид болох 22 настай Х, 23 настай О, Б нар мансуурсан байдалтай байжээ. Одоо тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ