Хулгайчид үйлдэл дээрээ баригдав

img

Баянгол дүүргийн XIX хороонд байрлах “Тулгат” хүнсний дэлгүүрээс хулгай хийж байсан этгээдүүдийг цагдаагийн ажилтнууд үйлдэл дээр нь саатуулжээ. Өчигдөр 00.30 цагийн үед оршин суух тодорхой хаяг, эрхэлсэн ажилгүй 19 настай Э, 22 настай Б нар нь тус дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдэн орж,  эд зүйл хулгайлах гэж байгаад ийнхүү саатуулагдсан байна.  Мөн тус дүүргийн XXI хороонд орших  Хүүхэд хамгааллын нэгдүгээр төвийн манаач автомашины хучлага хулгайлж байсан этгээдийг барьжээ.Тус дүүргийн IX хорооны иргэн 30 настай Г гэгч согтуурсан үедээ уг хэргийг үйлдсэн байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ