
БНСУ-ын Кёнги аймгийн Пажү хотын цагдаагийн хэлтсээс өчигдөр 10.43 цагт Монгол залуу БНСУ-д амиа алдсан талаар мэдээлсэн байна.
Гвантан дүүргийн Чанман хороонд байрлах дэлгүүрийн гадна БНСУ-ын иргэн, 31 настай Ха Му гэх залуу 28 настай Б гэгч монгол залуугийн амь насыг хөнөөжээ.
Сэжигтний өгсөн эхний мэдүүлгээр БНСУ-ын иргэн Ха гадаа хүйтэн байхад дэлгүүрийн хаалгыг онгорхой орхиж гарснаас болж уурлаж, Б-г зодсон гэжээ. Харин хохирогч Б эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна.
Тус хотын цагдаагийн хэлтсийнхэн гэмт этгээдийг саатуулан, шалгаж эхлээд байгаа ажээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ