Нөхрийнхөө зүрхэн тус газар нь хутгалж гэмтээжээ

img

Өнгөрсөн хоногт нийслэлд ахуйн хүрээнд архи хэтрүүлэн хэрэглэж, бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэг тав гарсаныг цагдаагийн байгууллага бүртгэн шалгаж эхэлжээ. Бусдын биед гэмтэл учруулсан хэмээн бүртгэгдэн шалгагдаж байгаа гэмт хэргийн дийлэнх нь хамтран амьдрагчийнхаа эрүүл мэндэд халдсан хэрэг байна.   Тухайлбал, Баянзүрх дүүргийн XXI хорооны оршин суугч 21 настай Б нь өчигдөр өөрийн нөхөр болох 32 настай Г-тэй хамт архи ууж байгаад маргалдаж, зүрхэн тус газар нь хутгалж гэмтээжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн XXV хороонд хүн зодуулж, гэмтсэн байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн ажилтнууд шалгахад, тус хорооны иргэн 36 настай эрэгтэй Ч-ийн толгойд 55 настай эрэгтэй С согтуурсан үедээ гэр бүлийн маргаанаас болж заазуурдаж, гэмтээснийг тогтоосон байна.   Түүнчлэн мөн хорооны “Хайрханы 13-29 тоотод зодоон болоод байна” гэсэн мэдээллийг 23:20 цагт авч, шалгахад, 27 настай эмэгтэй А-г хамтран амьдрагч 28 настай Н гэгч согтуурсан үедээ “мөнгө өгсөнгүй” гэж  зодож гэмтээсэн байна. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжүүлэн шалгаж байгаа аж.   Д.Цэцэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uugi:
mongol arhind jiwj bgaa ni ene dee
2012-02-24
Áàëáàð:
Óðòõàí þìààð õýä õýä ñàéí á¿ëýýä ã¿éöýý÷èõã¿é. Òýíýã àâãàé.
2012-02-20
emegtei xuntei arxi uuj baidag zaluu bol archaaga aldcan amitan bischu,emegtei xuneer xairluulj amidraxin orond arxi ögdog zarim neg buduuleg eregteichuud ym bodox boloogui y,
2012-02-19
taarsan taar shuudainuud
2012-02-18
aimaar gichinuud be
2012-02-18