
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан хиам үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа, өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн эсэхэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар нэр бүхий 12 хиам үйлдвэрлэгч аж ахуй нэгж үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн болох нь тогтоогдсон байна.
Хиам үйлдвэрлэгчид “Хүнс комплекс” компанийн байранд өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд хамтарсан хурал зохион байгуулж, харилцан мэдээлэл солилцсон нь үнийг хэлэлцэн тогтооход чиглэсэн гэж улсын байцаагчид дүгнэсэн байна.
Нэр бүхий 12 үйлдвэрийн хиамнаас гадна зах зээл дээрх хиамны үнэ тэр өдрөөс хойш 1000-1300 төгрөгөөр нэмэгдсэн болох нь хяналт шалгалтаар тогтоогджээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ