Хамтран амьдрагчаа хутгалж гэмтээх нь ихэсчээ

img

Нийслэлийн хэмжээнд ахуйн хүрээний архи хэтрүүлэн хэрэглэж, бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэг сүүлийн үед нилээдгүй гарч, цагдаагийн байгууллага шалгаж байна. Бусдын биед гэмтэл учруулсан хэмээн бүртгэгдэн шалгагдаж байгаа гэмт хэргийн дийлэнх нь хамтран амьдрагчийнхаа эрүүл мэндэд халдсан тохиолдол байжээ.   Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны оршин суугч 32 настай эрэгтэй Г-ын зүрхэн тус газар энэ сарын 18-ны 01:50 цагийн орчим эхнэр 21 настай Б нь хамт архи ууж байгаад маргалдан хутгалж гэмтээсэнийг тогтоосон байна.   Мөн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд хүн зодуулж, гэмтсэн байна гэсэн мэдээллийг энэ сарын 17-ны 23:55 цагт авч шалгахад, мөн дүүргийн 25 дугаар хорооны иргэн 36 настай эрэгтэй Ч-ийн толгойд 55 настай эрэгтэй С согтуурсан үедээ гэр бүлийн маргаанаас болж заазуураар зүсэж, гэмтээснийг тогтоожээ.   Түүнчлэн мөн хорооны “Хайрханы 13-29 тоотод зодоон болоод байна” гэсэн мэдээллийг шалгахад, 27 настай эмэгтэй А-ыг хамтран амьдрагч 28 настай эрэгтэй Н гэгч согтуурсан үедээ “мөнгө өгсөнгүй” гэж  зодож гэмтээснийг тогтоосон байна. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжүүлэн шалгаж байна.   Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
muu ail ger uimuulj hamtran amidragch gej ner zuusen yanhan banzaluud bolj yanhan Enhamar gedgiig ingej uhehiig ni harah yumsan damjuulaarai utas ni 99203959
2012-02-20