
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Архидан согтуурахтай тэмцэх аян”-г өрнүүлж эхлээд байгаа. Уг ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулжээ.
Энэхүү арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвтэй хамтран явуулсан байна. Тус сургалтад дүүргийн хэмжээнд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг 1000 гаруй аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын цагийн хуваарийг шинэчлэн тогтоосон НИТХ-ын VIII тогтоолыг танилцуулсан аж.
Мөн Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас олгодог тусгай зөвшөөрлийн талаар баримталж буй бодлого, тусгай зөвшөөрлийг олгох журмын өөрчлөлт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд дотоодын хяналт шалгалтын явуулах журам, олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа зэрэг мэдээллийг оролцогчдод өгсөн байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ