
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотын захирагч нарт албан бичиг илгээжээ. Уг илгээлтэд Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн НИТХ-ын 2010 оны “Санал хүсэлтийн мөрөөр авах арга хэмжээний тухай” 123 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг шаардсан” аж. Энэхүү албан шаардлага нь 2012 оны нэгдүгээр сарын 27-нд хүчингүй болсон тул согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оржээ. Уш хуваарийн дагуу кафе оройн 22.00 цагт, хүнсний худалдаа, зоогийн газар, баар /диско клуб, караоке, шоу тоглолт бүхий газрууд/ 24.00 цагт үйлчилгээгээ зогсоон хаахаар болсон байна. НИТХ-аас гарсан шийдвэрийг хэрхэн биелүүлж байгааг Цагдаагийн байгууллагаас хяналт тавин ажиллах юм.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ