
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жой Байден манай улсад айлчлах үеэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх алба, “Буянт-Ухаа” дах гаалийн газрын байцаагчид 400 ширхэг ангийн болон байлдааны зориулалттай сумыг илрүүлсэн хэрэг гарч байв.
Сумыг Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ138” олон улсын нислэгийн онгоцны зорчигчийн зааланд нуусан байсан юм. Уг хэрэгт холбогдуулан монгол иргэд болон өмнөд хөршийн хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан Тагнуулын ерөнхий газарт шалгаж эхэлсэн байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ