Хар тамхи тээвэрлэсэн начны гомдлыг барагдуулна

img

Хар тамхи зөөвөрлөхийг завдсан хэрэгт  11 жилийн хорих ял сонссон  Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын начин Ц.Улаанхүүд холбогдох  хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш болно. Ч.Улаанхүү начин улсын хилээр 500 грамм орчим геройн нэвтрүүлэхийг завдаж байгаад  баригдсан юм.  Түүнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар  сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан  гэх  үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн анхан шатны шүүхээс ялласан юм. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ