Есөн хүнийг шатаасан Ж.Шажинмөнхийн хэрэг хөдлөшгүй баримтаар тогтоогджээ
Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны задгайд нэг гэрийн есөн хүнийг хэрцгийгээр хөнөөж, галдан шатаасан ноцтой хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд гарсан юм. Уг хэргийг үйлдсэн Ж.Шажинмөнх нь өөрийгөө егүүтгэсэн тул Улсын мөрдөн байцаах газраас хэргийг хаасан юм.
Гэвч эл хэргийг гадны нөлөөтэй байх магадлалтай гэж талийгаач Б-гын төрсөн эх Д дахин шалгах өгөх хүсэлтийг нийслэлийн Прокурорын газарт тавьжээ. Тухайн үед хэргийг илрүүлэхээр хэргийн газрын нөхөн үзлэгийг удаа дараа нарийвчлан хийж, гэмт хэрэгт холбогдуулан 360 гаруй иргэнээс байцаалт, мэдүүлэг авч байсан юм.
Түүнчлэн хэрэг гарсан газрын ойр орчимд амьдардаг 600 гаруй иргэнтэй уулзаж, холбогдох мэдээ, мэдээллийг тодруулж, зарим нэг хүнийг сэжигтнээр татаж шалгасан билээ.
Үүний үр дүнд хэргийг нас барсан есөн хүний нэг талийгаач эмэгтэй Б-ийн хамтран амьдрагч 30 настай Ж.Шажинмөнх үйлдэж өөрийгөө нэг удаа хутгалж нас барсан болохыг хөдлөшгүй баримтаар тогтоосон гэж хяналтын прокурорын зүгээс санал гаргаж байв.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ