
БНСУ-ын Сувон хотод тус улсад гэрээгээр ажиллаж амьдардаг Монгол улсын иргэн 32 настай Б гэгч автомашины осол гаргаж хүний амь нас хөнөөжээ. Түүнийг Сувон хотын цагдаагийн газраас энэ сарын 22-ны өдрийн 13.00 цагийн орчим замын хажуугаар зорчиж явсан 88 настай Ким хэмээх ахмад настныг дайрч амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэн саатуулаад байгаа юм байна.
Тэрээр хохирогчийг дайраад 40 орчим метр газар чирч, удалгүй хэргийн газраас зугатаан 2 км газар яваад л цагдаа нарт баригдсан аж. Цагдаа нарт баригдахдаа тэрээр 0.218 хувийн согтолттой автомашин жолоодож явсан бөгөөд “Би хэт их архи уусан байсан тул хүн дайрснаа мэдээгүй” гэсэн байна. Харин түүнд дайруулсан Ким эмээ газар дээрээ нас барсан бөгөөд тэрээр ганц бие, гэр бүл, хамаатан садангүй , цаас болон хоёрдогч түүхий эд цуглуулан амьдардаг нэгэн байжээ.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ