Авлигатай тэмцэх газрын дарга БНХАУ-д айлчлав

img

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд сар шинийн энэ өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийлээ. Тэрбээр БНХАУ-ын Хяналт шалгалтын сайд бөгөөд Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газрын дарга, хатагтай Ма Вэнийн урилгаар тус улсыг зорьсон аж.   Айлчлалын бүрэлдэхүүнд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяр, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар оржээ. Тэд энэ өдрүүдэд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх талаар харилцан мэдээлэл солилцох, техникийн туслалцаа үзүүлэх, ажилтнуудаа сургах зэргээр санал солилцов.   Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
aluulah ve dee
2012-04-21
Nutgaaraa oroo yu daaa
2012-04-06
АТГ-ын дарга Ганболдод:
Хуулийнхан тэр тусмаа цагдаагийн байгууллагынхан явдалтай хүмүүс. Би таныг цагдаад байсан болохоор нэг л сайн итгэхгүй байна. Уг нь хятадууд муусайн авилгач дарга нарыг чичрүүлдэг орон доо. Та нар тэр сайн жишээнээс сурч ирээсэй билээ.
2012-02-25