
Цагдаагийн байгууллагад сар шинийн баярын гурван өдөрт иргэдээс гэмт хэрэг зөрчлийн 1622 дуудлага ирсэн байна. Эдгээр дуудлагаас гэмт хэргийн шинжтэй 57 дуудлага байснаас хүний амь нас хохироосон 13 хэрэг гарчээ. Тухайлбал Баянгол дүүрэгт дөрвөн хүн хамт архи ууж, улмаар маргалдан нэгнийхээ зүрхэн тус газар хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Мөн 54 настай эмэгтэй архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 34 настай төрсөн хүүгээ хутгалж, амь насыг нь хохироосон зэрэг хэрэг гарчээ. Уг хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ