
Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн “Хип хоп” холбооны тэргүүн Баавар буюу Ш.Батбаяр, н.Алтай /37 настай, эрэгтэй/ нарын дөрвөн залууг мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байхад нь саатуулаад 20 хонож байна.
Тэд өмгөөлөгчөөрөө дамжуулан батлан даалтад гарах хүсэлт тавьсан ч цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, 30 хоногоор сунгах шийдвэр гаргасан юм.
Гэвч хоригдож эхэлснээс хойш Бааварын эрүүл мэндийн байдал нь муудсан тул ар гэрийнхэн нь дахин батлан даалтад гаргах хүсэлтийг УМБГ-т гаргахаар болжээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ