Цагдаагийн дарга нар шүүх хуралдаа оролцох гэнэ

img

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсэн хэрэгт тухайн үеийн цагдаагийн дарга нарыг холбогдуулан шалгасан билээ.  Тэдний шүүх хурал өнөөдөр 14 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд болох гэж байна. Шүүх хуралд хохирогч нарыг төлөөлж Ц.Энхбаяр оролцох бол  Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нар өөрсдөө оролцох аж. Тэднийг холбогдох 21147006 дугаартай эрүүгийн хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 буюу гэмт хэрэгт хамтран оролцож гардан гүйцэтгэсэн,  274 дүгээр зүйлийн 274.2 буюу Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэсэн үндэслэлээр ял төлөвлөснийг ийн анхан шатны шүүхээр хэлэлцэх юм байна. Хэрэв тэдний гэм буруу нь шүүхээр тогтоодвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Шүүх хурлыг Ч.Хосбаяр даргалах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baagii:
үнэн үхэр тэргэнд гүйцэгдэж байна даа Ард түмэнээ буудчихаад өршөөгдөөд байж байдаг Тэгэж л их шоронгоос айгаад байгаа юм бол тушаал өгсөн эрхмүүдээ нэрийг нь хэлэх хэрэгтэйшдээ Эрийн муу цагдаа Эмийн муу асрагчаа гэж үнэн үг юм даа Ард түмэн худлаа боддоггүй худлаа ярьдаггүй юм байна даа Бусад муу гарууд анхаарч явах хэрэгтэй шүү
2012-02-27
үнэн:
Монголчууд бид юмны учрыг тунгааж чадах ухаантай хүмүүс гэж боддог. Үнэхээр тушаал биелүүлсэн бол хэн тушаал өгсөнийг илчлээд хэргээ зөвөөр шийдүүлэх боломж Цагдаагийн хүмүүст бий.Гэвч тэд илчлэхгүй байгааа учир өөрсдөө ял шийтгүүлэх нь гарцаагүй. Уг нь хууль бус тушаалыг биелүүлэхгүй байх эрхийг нь Эрүүгийн хуулиар хуульчлаад өгсөн. Түүнийгээ ч эдлэх боломж байсан. Харамсалтай нь тэд Цагдаагийн байгууллагыг жирийн иргэнийхээ эрхийг хамгаалахаас хөрөнгө мөнгө, албан тушаалтанд үйлчилдэг байгууллага болгож хувиргасан. Одоо яая гэхэв үнэнд гүйцэгдэнэ гэж энэ шүү дээ
2012-02-27
үнэн:
Баяр,Энхбаяр, Мөнх-Оргил нар жинхэнэ эзэд нь гэж бодож байна. Төрийн эрхэнд тэд л байсан шүү дээ. Элбэгдорж иргэнийхээ эрхийг эдлээд жагссан болохоос буруу зүйл хийгээгүй гэж бодож байна. Хүмүүсийг уриалсан нь буруу гэж ярьдаг. Монголчууд тэнэг хүмүүс биш Элбэгдоржийг жагсая гэхээр нь жагсдаг толгойгүй хүмүүс биш. Саналаа луйвардсаныг эс зөвшөөрч жагссан шүү дээ
2012-02-27
Эрх ба үүрэг:
Монголчууд эрх үүргээ мэдэхээ болиод 22 жил болжээ, Цагдаа үүргээ биелүүлчихээд яагаад ял эдэлдэг юм, Төр ард түмний эсрэг зандалчлалыг таслан зогсоосон биз дээ, Цэрэг хүн дайснаа дарчихвал бас ялтан болох уу Эх орнооч хамгаалж болохгүй юм байна л даа
2012-02-27
иргэн:
үнэн зөвөөр нь шийдэх хэрэгтэй. Генерал ч байна уу юу ч бай ажлаа хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Тэр тусмаа иргэдээ хамгаалж биш алж чадсан юм чин ялаа үүрэх хэрэгтэй. Эсвэл хэн тушаал өгсөнийг илчлэх хэрэгтэй. Үүнийг шударгаар шийдвэрлэж чадвал энэ жилийн сонгуулийг луйвардаж авах гэсэн нөхдүүд, тэднийг хамгаалдаг цагдаа нарт маш том сургамж болно. Цагдаа иргэдээ хамгаалдаг болсон цагт Монголын төр төр шиг байх буй за
2012-02-27
Ялаа эдэл:
Элбэгдоржоо хэргээ хүлээж ялаа эдлээчээ
2012-02-27
darga nart baatar tsol uguud shagnah heregtei
2012-02-27
Ард түмэн:
Хэргийг хэрэгсэхгүйболгож хэлмэгдүүлэлтийг зогсоо
2012-02-27