Баян-Өлгий аймгийн Улаан-Хус сумын хоёрдугаар багийн нутагт Тува улсын дөрвөн иргэн Монгол Улсын хилийн 0285 дугаар ангийн хариуцсан баганаар хил зөрчснийг хилчид саатуулсан байна.
Тэд 21-41 насны Тува улсын иргэд бөгөөд мал хулгайлах зорилготой орж ирсэн болохоо хилийн тагнуулын хэлтэст мэдүүлжээ.