
ЦЕГ-ын Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүхийн эхнэр Алтанцэцэг Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна болсон жагсаалд оролцсон юм. тэрээр "Миний нөхөр хурандаа болтлоо цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн.
Үүрэг гүйцэтгэсэн, ажлаа хийснийхээ төлөө өнөөдөр ялуулах гэж байна. Шүүх хурал болтол бид хэрэг нь үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж найдаад хэл ам гаргаагүй. Цагдаагийн байгууллагын дарга нарыг улс төрийн зорилготой, зохион байгуулалттайгаар яллах гэж байна.
Бид Хүний эрхийн үндэсний комисс, Ёс зүйн дэд хороо, Ерөнхийлөгчид хандан энэ хэргийг үнэн мөнөөр нь шийдэхэд анхаарлаа хандуулахыг хүссэн байгаа Цэргийн зүй ангиар шийтгэх гэж байгаа нь хууль бус гэдгийг ямар ч хуульч хэлж байгаа" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ