
Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэтрүүлсэн хэрэгт холбогдсон Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг саяхан 30 хоногоор сунгах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан.
Гэвч түүний биеийн байдал муудаж Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгээс Шастины нэрэмжит Клиникийн төв гуравдугаар эмнэлэгт шилжүүлсэн юм. Тэгвэл сар шинийн өмнө Сүхбаатар дүүргийн шүүчийн захирамжаар Ж.Баянмөнхийг батлан даалтад гаргажээ.
Тэрбээр Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн найздаа хувьчлахын тулд өмч хувьчлалын комисс болон доод тушаалтнууддаа хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа билээ.
У.Маргад
СЭТГЭГДЭЛ БИЧИХ