
Улсын ерөнхий прокурорын газраас зохион байгуулж, дүүргүүдийн прокурорын газрууд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийж байна.
Уг ажиллагаа явагдаж эхэлснээс хойш Тээврийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын дэрэгдэх Мөрдөн байцаах алба, Баянгол дүүргийн прокуророос өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийсэн. Харин маргааш Сүхбаатар дүүргийн прокурорын газраас мэдээлэл хийхээр болжээ.
Сүхбаатар дүүргийн прокурорт хүн худалдаасан гэх хэд хэдэн гэмт хэрэг хянагдаж байгаа. Мөн Сүхбаатар дүүргийн шүүх дээр 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр гарсан гэмт хэрэгт холбогдсон цагдаагийн дарга нарыг хэрэг хойшлоод буй. Эдгээр гэмт хэргийн талаар маргааш мэдээлэл хийх юм байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ