
Цагдаагийн Ерөнхий газрын харьяа мэдээлэл шуурхай удирдлагын тусгай дугааруудад хуурамч дуудлага ирдэг талаар өнөөдөр цагдаагийнхан мэдээлэл хийлээ.
Шуурхай дуудлага авдаг 101, 102, 103,105 дугааруудад хуурамч дуудлага ирэх нь буурахгүй байна. .Дээрх утаснуудад ойролцоогоор хоногт 3000 гаруй дуудлага ирдэг байна. Үүнээс 1400-1600 орчим нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байдаг аж. Харин 35-40 хувь хуурамч, андуурсан зэрэг бодит бус дуудлага ирдэг талаар цагдаагийнхан хэлсэн. Эдгээр бодит бус дуудлагуудыг ихэвчлэн бага насны хүүхэд, сэтгэцийн өөрчлөлттэй иргэд, мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс холбогддог гэнэ.
Түүнчлэн орон нутгийн цагдаагийн газарт дуудлага өгөхдөө тухайн орон нутгийнхаа кодыг хийлгүй залгаснаар мөн нийслэлийн тусгай дугаарт залгагддаг байна.
Ийнхүү бодит бус дуудлага ирэх нь гэмт хэрэг гарсан бодит дуудлага ирэхэд саад учруулдаг талаар учирласан.Энэ мэт байдлаас үүдэлтэй тусгай дугаарт ирэх дуудлагад саад болдогоос галт түймэр, гэмт хэргийн дуудлага цаг алддаг гэдгийг иргэдийг ухамсарлаж, анхаарч байхыг хурал зарласан хүмүүс хэлсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ