1990 оноос хойш олны анхаарлыг хамгийн их татсан 40 хэрэг-1

img

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, нийгмийн ороо бусгаа тэр л үед манайд урьд хожид дуулдаагүй олон хэргүүд гарч, улс эх орны баялагыг цувчуулсан байдаг. 1990 оноос хойш гарсан олон нийтийн анхаарлыг хамгаар ихээр татсан 40 хэргийг Shuud.mn сайт цувралаар хүргэж байна.
       
1.  Төв бараан захын хууль бус хувьчлал- УИХ-ын гишүүн асан Баасанжав, УИХ-ын гишүүн “Наран туул” захын босс Ш.Сайхансамбуу нар холбогддог. Төв бараан захыг худалдсан дуудлага худалдаа гэгчид хоёр компани өрсөлдсөн тухай протокол байдаг ч өрсөлдсөн “Бумбат” гэх компани ерөөсөө олдоогүй. Үлдсэн ганц нь Батаа гэх эзэнтэй “Наран туул” компани. Дуудлага худалдаа явуулах тухай хууль журмыг зөрчиж амралтын өдөр буюу ням гарагт явагдсан худалдааны дүнд Батаа биш Ш.Сайхансамбуу эзэнтэй компани болж хувирсан сонин түүх бий. Тухайн дуудлага худалдаа гэгчийн зохион байгуулсан хүн нь нийслэлийн өмч хувьчлалын дарга Баасанжав байлаа. Ш.Сайхансамбуу гэх овсгоотой энэ босс дараа нь Богдын музейн баруун талд боксын ордон барина гэж газрын зөвшөөрөл авснаа зүүн болгож засаад Оргил рашаан сувиллын ундрага дээр байшин барьж чадсаныг тайлбарлаж харин чадаагүй өдий хүрсэн.  2.    “Ургамал-ЗМ”-ийн гэх 1 000 000 сая долларын хэрэг МАХН-ын Төв хорооны гишүүн, Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Бямбаноров автобусны компани байгуулах нэрээр төсвөөс ямар ч хүүгүй мөнгө “зээлж” аваад зувчуулсан болох нь цагдаа, шүүхийн байгууллагаар тогтоогдсон боловч янз бүрийн шалтаг гарган сунжруулсаар сураг тасарсан байдаг. Гэтэл удалгүй Бямбаноров Улсын нөөцийн газрын даргаар томилогдсон. Түүний “Ургамал ЗМ”-ын данс Улсын нөөцийн газарт төвлөрсөн хөрөнгөтэй хутгалдан ашиглагдсан болохыг тогтоосон баримтууд хангалттай байдаг боловч өнөөдрийг хүртэл энэ мөнгө төсөвт төвлөрөөгүй хэвээр байдаг.     3. " УИД"-ийн хууль бус хувьчлалТухайн үеийн УИХ-ын даргын нэр холбогдон ажилчид нь өлсгөлөн, суулт зарлаж байгаад болиулж байв. Хожим хэд дахин буцсаны эцэст УИХ-ын гишүүн Шагдарсүрэн нэг л өдөр хувьчлаад авсан байдаг. Олон хувьцаа эзэмшигчтэй энэ дэлгүүрийг өнөөдөр Шагдарсүрэн нарын цөөн хэдэн хүн хувьдаа авахаар арга саам зохиож байгаа тухай хэвлэлээр бичигдсээр байна.       4.    "Улаанбаатар палас"-ийн будлиантай хувьчлалМАХН-ын гишүүн, ҮХХБГ-ын дарга Долгормаа холбогддог. Энэ байгууламжийг хоёр жилийн хугацаатай менежментийн гэрээгээр хувьчлах шийдвэр гарч дуудлага худалдаа явагдсан. Ингээд Баяраа гэдэг хүн авсан байна. Хоёр жилийн дотор өөрийн хөрөнгөөр барьж дуусгаад гэрээгээ дүгнүүлсний эцэст хувьдаа авч болох эсэхийг шийднэ хэмээн гэрээнд заагдсан. Гэтэл дуудлага худалдаа явагдсанаас хойш дөнгөж 14-хөн хоногийн дараа ҮХХБГ-ын дарга Долгормаа гэгч эмэгтэй “УБ палас” бол Баяраагийн өмч мөн гэсэн гэрчилгээ олгосон байдаг. Ийнхүү Баяраа нөгөө гэрчилгээгээ үзүүлээд банкнаас 500 сая төгрөгийн зээл авч дуудлага худалдааныхаа мөнгийг төлөөд барилгыг хувьдаа бүр мөсөн авсан байдаг.   5. “Айбекс”-т Монголын агаарын бүх орон зайг худалдах гэрээ байгуулав   -1995 онд МАХН дангаараа засаг барьж байх үед “Айбекс” гэгч группэд Монголын агаарын бүх орон зайг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрээ, мөн л 1995 онд Засгийн газар байгуулж, гэрээнд тухайн үеийн Дэд бүтцийн сайд Сандалхаан гарын үсэг зурсан байдаг. Гэрээ хэрэгжсэн бол Монголын тэнгэр тэр чигтээ Моламийн мэдэлд очиж, гадаадын онгоц дайран өнгөрөх, телевиз, радио, гар утасны шугам, сүлжээг ашиглах бүх зөвшөөрөл мөн л Моламын гарт төвлөрөх байв. Аз болж, МСДН-ынхан ноцтой гэхэд ч дэндүү багадах энэ үйлдлийг сөхөн гаргаж , хэвлэл мэдээлээр цацан, УИХ, Ерөнхийлөгч, ҮАБЗ-д хүртэл хандан байж цуцлуулж байв.     6.    "Чингис" зочид буудлыг төсвийн хөрөнгөөр аваад өрөө төлөөгүй том хэрэг –Төрийн хянан шалгах хорооноос "МИАТ" компанид хийсэн нэг шалгалтаар таван тэрбум төгрөгийн зөрчил илэрсний дотор “Чингис” зочид буудлыг барихад зориулж “МИАТ” компаниас гаргасан 500 саяын асуудал орсон байдаг. Төрийн хөрөнгөөр боссон уг зочид буудал нэг л өдөр Сү.Батболдын хувийн өмч болсон. Шалгалтын материалаас харвал Батболд авсан өрөө төлсөн тухай баримт олдоогүй. Харин өрөндөө 100 шахам сая төгрөгөөр үнэлсэн угаалгын машин, хими цэвэрлэгээний машин хоёр тэмдэглэгдсэн байдаг ч нөгөө машинуудыг нь хайгаад олоогүй гэдэг.     7.    "МИАТ" компанийн таван тэрбумын хэрэг зөрчил – Тухайн үеийн МАХН-ын гишүүн Баатарсайхан, Баатарсүрэн, УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн Д.Арвин нарын нэр шалгалтын тайланд тусгагдсан байдаг. Төрийн хянан шалгах хорооны шалгалтын тайланд МИАТ-ын хөрөнгө хэрхэн гарын салаагаар урсаж байдгийг тодорхой тусгасан байгаа. Харамсалтай нь уг тайланг Засгийн газар авч хэлэлцэлгүй хав дарж нууцалсан юм. Эдгээр зөрчил дотор МИАТ-ын захирал асан Нямдаваа болон түүний орлогч нар өөрсөддөө 50 сая төгрөгөөр үнэлэгдэх байшин бариулсан, нисэх онгоцны сэлбэг авах нэрээр мөнгө зувчуулсан, ажиллаж байсан онгоцуудыг ОХУ-д аваачиж машины үнээр худалдсан, ажилчдын орон сууц бариулах нэрээр УИХ-ын гишүүн Д.Арвины удирдаж байсан компанид 250 сая төгрөг “зээлсэн” гээд олон олон зөрчил дурдагдсан. Ямар ч арга хэмжээ авагдаагүй. Төр хохирсон хэвээр үлдсэн. Зарим эх сурвалжийн бичсэнээр бол энэ өр төлбөр өсч 105 тэрбум хүрсэн ажээ. 8.    Дархан цаазтай газрыг зөвшөөрөлгүй олгосон авилгын хэрэг – МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд, МАХН-ын гишүүн Түмэнхүү нар холбогдсон. Энэ тухай хэвлэл мэдээллээр хангалттай гарсан ба хууль хяналтын байгууллага Түмэнхүүг баривчлан шалгаж байгаад мөн л мартагнуулсан. Эдгээр эрхэмүүд дархан цаазат Богд уул болон Тэрэлж горхийн орчимд 700 гаруй га газрыг хэдэн арван компанид дур мэдэн олгосон баримт байдаг. Газрын нэг зөвшөөрөл олгоход 40 сая төгрөгийн шан харамж авдаг болохыг гэрчүүд мэдүүлсэн тухай хэвлэлийн хуудаснаас харж болно. Өнөөдөр Түмэнхүү, Барсболд нар төрийн албан хаагчийн “цалингаараа” олон зуун саяаар үнэлэгдэх хауст амьдарч, зуу орчим саяын жипүүд хүлэглэн тансаглаж байгааг дээрх баримттай холбохоос өөр аргагүй.     9.    Спорт цогцолборийн барилга барихаар авсан 450 саяын авилгын хэрэг- ГХ-ны сайд Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Шадар сайд М.Энхболд нар энэ хэрэгт холбогддог. Энэ мөнгөний тоодрхой хэсгийг МАХН-даа хандивлахаар тушаасан хэмээн Т.Бадамжунай мэдүүлсэн байдаг. Харин үлдсэн нь хаа орснийг цагдаагийнхан олох учиртай. Энэ хэрэг мөн л мартагнах тийшээ явж байна.         10.    "МИ-8" онгоцны осол - УИХ-ын гишүүн, МАХН-ын гишүүн С.Батаа холбогдсон. Олон зуун саяар үнэлэгдэх нисдэг тэргээр үнэг хөөж яваад унагааж эвдэлсэн уг хэрэгт Батлан Хамгаалахын сайд Сономпилын нэр холбогддог.           Үргэлжлэл бий... С.Жигүүр
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

geendee ch bi goondoo ch bi MAN namiin gishuudiin idsen ANiin idsen 2 er ni bol dohoh baih shvv. Jishee ni end M.Enkboldiin gazriin naimaa oroogvi l bna. bas ANiihnii Hotsh bank dampuuruulsan bas Gobiig herhen huvaaj idsen geed no nuud baihgvi l bna shv dee. deerees ni ue ueiin Erdenetiin darga nariin idej uusan bol ene erhemuudees neeh door buuhgvi dee
2012-03-01
зочин:
сонгууль дөхжээ. гэхдээ ингэж бичих нь зөв. даанч наадахь чинь нөгөө муу ху-г л ганцаардуулж. нөгөө апу, махкомбинат, арилжааны банк... ардчиллыг өмчлөгсдийн таргалсан... байдаггүй шүү. ер нь монголчуудаа наад төрийн томчуудаа яах вэ?
2012-03-01
zochin:
ЯАЖ ИДЭЖ ЧАДСНЫГАА ТУНХАГЛАН ЯДАРСАН АРД ТҮМЭНД БАЯРХАН ДАЖИГНАЖ БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙНА.ЗӨВХУВЬЧЛАЛ ЯВАГДААГҮЙ ЛУЙВАРДАЛТ ТОНОН ДЭЭРЭМДЭЛД СУВДАГ ШУНАЙХАН СЭТГЭЛЭЭР ОЛГАРХИЖИГСЭД ЦААЗЫН ТАВЦАНД УРАГШАА АХЛААД МАРШ ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГАРНА.
2012-03-01
tiime.chotgor av gej. ystoi ogzog yum daaa
2012-03-01
BURHAN ORSHOO BURHAN ORSHOO...
2012-03-01
eeeee:
Ene medeelliig medeeni buh innternet site.uud bolon sbuh shar sonind niiteleh heregte. Bid oyun sanaagaaraa negdeh ehlel ene bh boln. Ene oni songuuliiin dungees tsaashdiin MONGOL ulsiin ireedui haragdana gdgt sanal neg bn.
2012-03-01
BURHAN ORSHOO BURHAN ORSHOO...
mgl -d luuvir hiij l amidarhaas uur arga alga daa novsh gej
2012-03-01
tiime.chotgor av gej. ystoi ogzog yum daaa
bat:
Зөв лууварчидыг бичээд байхад хоосон ард түмэн шудрага сонгууль хийх цаг ирнээ. Одоо мөнгөгүй ардуудаас хүн сонгогдохгүй нь мэдээж Мөнгөгүй хүнийг нэр дэвшүүлэх сонгуулийн хууль байдаг бол хүн болгон нэрээ дэвшүүлж мэдлэг чадалтай нь их хуралд суугаасай билээ
2012-02-29
17chengeleg cpertiin xereg yaj dyyccan be chagnaj yramchyylaad ux xyrlin gichvvn bolgoo uy yaj chadaj bainaa Battylga gyai
2012-02-29
ЗОЧИН:
Авилгачдын толгой бөхийж, ард түмний нуруу тэнийх цаг ирнээ.
2012-02-29
tuiuuh:
hurelsuhiin 14terbum ub hotiin gazariin naimaa geed bigdiig ni shalga
2012-02-29
Шадар сайд М.Энхболд нараар толгойлуулсан хотын дарга нар байлцаж байгаад ХХААЯ-ны урьдах БЗД-ийн Цэргийн 44-р байрны оршин суугчдыг хуурч байрыг нь нураагаад 2 жил боллоо. Оршин суугчид нь одоо гудманд гараад байна. Нийслэлийн удирдлага ялангуяа хотын дарга Мөнхбаяр энэ тал дээр туйлын хүнд суртал гаргаж байна. 200 гаруй оршин суугчид биднийг амьдрах байргүй болгож хүний эрхийн наад захын хэм хэмжээг хөсөр хаясан МАН-аас дэвшсэн Нийслэлийн удирдлагын эсрэг Сүхбаатарын талбай дахь тэмцэлтэй нэгдэхээс өөр аргагүй боллоо
2012-02-29
Муусайн намын шээснүүд:
Хөөе намын шээс минь чамайг бодоход үнэнийг бичиж байна. Эргүү шээснүүд гачин юмнуудынхаа шээсийг долоогоод хол явнаа та нар. Үхсэн хойно чинь яс чинь хавталзах байлгүйдээ
2012-02-29
jk:
eroosoo iimel nohdvvdiig ard tvmen songood baigaa ym.muusain hulgaich luivarchidiig baix gazart n yvuulval taarna.
2012-02-29
hoorhii AN zahialgaa gej end dandaa l MAN-g bichjee.AN-nhan arai l iluu nohoi zan garagh yum daaa.Yasan ch ih zavtai yum iim yum bolovsruulad suuj bhaar uls oronoo hogshuuleesei hoorhiii
2012-02-29
mok:
сайхан хэллээ гэж
2012-02-29
man:
Баабарын банк нийлүүлдэг дампууруулдаг, Энхсайхны үеийн хууль бус хувьчилал, хэт 1 тал барьж бичих юм мулгуу амьтан!!!!
2012-02-29
baagii:
Ардчилсан намын захиалгаар С.Жигүүр бичлээ гэж............
2012-02-29
mok:
сайхан хэллээ гэж
Boldoo:
Olnii anhaarliig tatsan MAH-iin gishuudiin uildsen 40n hereg gewel yasan yum be? hu. Er ni daraagiin songuuliar yamarch hereg luiwar hiigeegvi AH-iin enhiin tsagaan elch nariig songyo gej.
2012-02-29
ochiroo:
songuuli duxuud negniigee yamar negen zuiltei xolboj muulj baalax yoriin sanaa ni guigeed exelj de xuurxiis
2012-02-29
z:
Ноос ноолуураар таны хүссэн өнгө загвараар төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж байна 9517-4824 8850-2550 9606-0388
2012-02-29