Б.Хурцтай видеогоор харилцана

Өнөөдөр Лондонд Б.Хурцад холбогдох хэргийн бэлтгэл шүүх хурал болно. Түүнийг баривчилсан асуудлыг хянан шийдвэрлэх анхан шатны ээлжит шүүх хурал өнгөрсөн сарын 15-нд “Court of Magistrate of Westminster” шүүх хурлын танхимд болж, 2011 оны нэгдүгээр сарын 5-н хүртэл хурлыг хойшлуулсан. Мөн өнөөдрийн бэлтгэл хурлын товыг гаргасан юм.
Бэлтгэл хуралдаанд Б.Хурц өөрийн биеэр оролцохгүй. Хоригдож буй өрөөнөөсөө шүүгчидтэй видеогоор харилцана гэсэн. Бэлтгэл шүүх хурал гэдэг нь баримтаа цуглуулж, урьдчилан харилцан ярилцана, хэрэв Лондонгийн шүүхээс Монголын талаас тавьж буй асуудлыг зөв гэж үзвэл хэргийг татах бололцоо байна гэсэн үг гэж манай талаас тайлбарлаж байгаа юм.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ