
Өмнөговь аймагт нэг гэр бүлийн гурван хүн учир битүүлгээр амиа алдсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарсан билээ. Уг хэргийн шалтгааныг тодруулсан эсэхийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, ахлах дэслэгч Б.Саруултуяагаас тодрууллаа.
-Нэг гэр бүлийн гурав амиа хорлосон байдалтай нас барсан хэрэг гарсан. Амиа хорлох болсон шалтгаан нь тогтоогдсон уу?
-Энэ сарын 25-26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад суманд оршин суугч гэр бүлийн гурван хүн гэртээ золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг гарсан.Уг хэргийг харьяаллын дагуу Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст шалгахад 39 настай эрэгтэй Э, хамтран амьдрагч 30 настай эмэгтэй Х болон түүний хүү арван настай Л нар боомилсон байдалтай амь насаа алдсан.
- Үхлийн шалтгааныг тогтоосон уу?
-Шалгалтын явцад 30 настай эмэгтэй Х нь гэрээслэл бичээд нас барсан байсан нь тогтоогдсон.
-Гэрээслэлдээ юу бичсэн байсан бол?
-30 настай Х нь 39 настай эрэгтэй болон хүүгийнхээ амь насыг хохироосон хүн нь би гэсэн утга бүхий гэрээслэл үлдээсэн нь тогтоогдоод байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ