1990 оноос хойш гарсан олны анхаарлыг хамгийн их татсан 40 хэрэг-2

img

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, нийгмийн ороо бусгаа тэр л үед манайд урьд хожид дуулдаагүй олон хэргүүд гарч, улс эх орны баялагыг цувчуулсан байдаг. 1990 оноос хойш гарсан олон нийтийн анхаарлыг хамгаар ихээр татсан 40 хэргийг Shuud.mn сайт цувралаар хүргэж байна.           11. “Ард”,”Даатгал”, “Сэлэнгэ”, “ Монгол хоршоо” зэрэг банкны дампуурлын хэрэг -Эдгээр банкууд яг л өнөөдрийн хадгаламж зээлийн хоршоод шиг иргэдээс их хэмжээний мөнгө аваад эргэж өгөлгүй “дампуурсан” байдаг. Тухайн банкны захирал, дарга нарын учруулсан хохиролд наад зах нь 50 сая гаруй ам.долларыг төрөөс гаргаж зарим иргэдийг хохиролыг барагдуулснаас хэсэг хүмүүс завшиж, баяжаад өнгөрсөн. Эдгээр арав гаруй банкны дампуурлын хэрэгт нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй байдаг.     12.  “Худалдаа хөгжлийн банк”-ны хувьчлал Худалдаа хөгжлийн банкны хувьчлал ид яригдаж байх үед ОХУ-ын “Альфа” гэх банкны төлөөлөгч гэх хоёр чечень хүн Монголд иржээ. Тэд уг банкийг хамтран худалдаж авах саналаа Монгол Банкны ерөнхийлөгч О.Чулуунбат нарын хүмүүст тавьсан байна. Урьдчилгаа болгон хоёр талаасаа арав арван сая ам.доллар гаргах санал гаргаж. Манай тал саналыг нь хүлэн авч Монголбанкнаас 10 саяыг шилжүүлжээ. Мөн ОХУ-ын хүнсний захыг махаар хангах гэрээ ч хийсэн гэдэг. Гэтэл нөгөө хоёр чечень нь 10 сая ам.доллар аваад алга болсон.   13.    “МИ-8-ын дараагийн том осол – 15 эрдэнэт хүний амь насыг авч одсон туйлын хариуцлаггүй энэ осолд тухайн үеийн дэд бүтцийн сайд Ц.Цэнгэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Батлан хамгаалахын сайд  М.Сономпил, Онцгой байдлын Газрын дарга генерал П.Даш нар албан тушаалын хариуцлага хүлээх учиртай гэдэг. Өнөөдрийг хүртэл шалгагдаж дуусаагүй гэх энэ хэрэг одоо мартагнах шинжтэй болоод байгаа.     14. Со Ян Жунаас эхлэлтэй гадаадад ажиллах хүчин гаргах хэргүүд – УИХ-ын гишүүн асан Ши.Батбаяр нарын нэр холбогддог. Эхний хэрэг нь солонгосын иргэн Со Ян Жун гэгч зальт этгээдэд гадаадад ажиллах хүч гарах зөвшөөрлийн гэрчилгээ олгож олон Монгол иргэдээ хохироосон бол, дараа нь “Зөөлөн эх” гэх ТББ-д мөн л зөвшөөрлийн гэрчилгээ шан харамж нэхэн байж олгоод бичиг баримт нь бүрдэж виз гаргахын өмнөх өдөр уг зуучлалыг хариуцагч Амарсайн гэдэг залууг баривчлуулан шоронд хорьж, энэ хугацаандаа гэрчилгээгээ буцаан хүчингүй болгосноор мөн л олон арван иргэнийг хохироосон байдаг. Энэ хэргийн улмаас Амарсайн арван жилийн хорих ял аваад давж заалдах өргөдөлийнхөө хариуг авч чадалгүй хориход зодуулан нас барж, эхнэр Цэрэндэжид нь гурван хүүхдээ айл айлд тарааж орхиод найман жилээр хоригдсон эмгэнэлт явдал гарсан юм. 15. Өрхийн эмнэлэг барих нэрээр газар аваад орон сууц барьж худалдсан хэрэг УИХ-ын гишүүн асан Ц.Шийрэвдамба, Баянгол дүүргийн  Засаг дарга асан Зориг нар холбогдсон. Баянгол дүүргийн 18,19 дүгээр хорооны нутагт өрхийн эмнэлэг барьж өгөхөөр газар авч оронд нь зургаан давхар орон сууц барин зарсан баримт бий. Өрхийн эмнэлэг нь байргүй хэвээрээ хоцорсон. Уг газрын зөвшөөрлийг олгосон мэргэжилтнүүд гаргасан дүгнэлт зөвшөөрөлдөө “…зөвхөн эмнэлэгийн зориулалтаар…”, “ …хоёр давхараас илүүгүй…” гэхчлэн онцолсон байдаг ч үүнийг үл харгалзан барилгаа барьсан байдаг.   16.    САПУ-гийн хохирол болон шүүхийнхэнд авилга өгсөн хэрэг –Г.Алтан, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нарын нэр холбоотой. Энэ худалдааны төв барих газрыг хэрхэн олгосон тухай баримтаас үзвэл хууль бус зөрчил илэрдэг. “Алтжин” компанид найр тавин олгосон газрын зөвшөөрөл дээр УИХ-ын гишүүн Бадамжунай, хотын дарга асан М.Энхболд нарын гарын үсэг байх аж. САПУ-гийн хохирогчид энэ болон бусад баримтыг хангалттай цуглуулсан байдаг.     17.    СЗХ-ны даргын амь насын хөнөөсөн хэрэг – МАН-ын гишүүн, МАСЗХ-ны тэргүүлэгч асан, Нийслэлийн ИТХ-ын гишүүн асан Ц.Түмэнгэрэл холбогдсон. Хуулийн байгууллагаар тогтоогдсон гэх боловч яг ямар шалтгаанаар хүний амь хөнөөх болсныг тодорхой гаргаж мэдээлдэггүй билээ.       18.    Хадгаламж зээлийн хоршооны хэрэг  – 2003 онд МАН дангаараа УИХ-ыг бүрдүүлж байхдаа баталсан цоорхой хуулиас үүдэлтэй. Олон мянган иргэдэд 67 тэрбум төгрөгийн хохирол учруулсан энэ хэрэгт төрийн түшээд, цагдаагийн ажилтнуудын нэр ч холбогдсон болохыг хэвлэлд бичсэн нь бий. Өнөөдрийг хүртэл энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. ХЗХ-ны хохирогчдийн хохиролыг төсвийн хөрөнгөөр барагдуулж, хоршооны мөнгийг их хэмжээгээр зээлж аваад төлж барагдуулаагүй хүмүүст ял завших боломж олгосон тухай шүүмжлэл тасраагүй л байна.   19.    10 сая ам.доллар алдсан хэрэг –УИХ-ын гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат холбогддог. Банкны тухай хууль журам зөрчиж ОХУ-ын “Кредит транс” гэх байгууллага дампуурч буй банканд Монголбанкны нөөцөд байсан 10 сая ам.долларыг шилжүүлээд алдсан ноцтой зөрчил гарсан.       20.    Таван сая ам.доллар Германчуудад алдсан хэрэг -Германий “Дойчи” банк, “Берлин” банк, “Кредит” банк гэх гурван банкинд байршуулаад алдсан таван сая ам.долларын өрийг төсвийн мөнгөөр барагдуулж, уг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тухайн үед цацагдаж дуулайн болж байсан билээ. Харамсалтай нь уг хэрэг одоо чимээгүй замхарсан хэргүүдийн нэг болоод байна.     Үргэлжлэл бий... С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
YAmar suvdag suvdag gehed iim bdag bnaa edgeer hymyys bidentei taarah l youm bol taminaa luivarchin geed duudaad hashgiraad bgaarai ter yr hyyhed ehner eej aaviig ni gesen idelzsen l bgaa yadaj ard tymen jigshij Ed nariig gishgeh gazargyi bailgaya bidengyi Ed nar you youm haana amidrah youm
2013-07-23
Багш:
Нөхөд минь ээ, би буруу хараад байна уу, үнэхээр энэ бүх мэдээлэл үнэн юмуу! Дандаа МАХН ын нөхдүүд байх юм.
2012-03-02
batbold mafia:
Batbold eronhii said Chingis Hotel g yaj hedeer huvichilj avsan hend avilgal ogson baih magadlaltai
2012-03-01
hh:
1990 onii hotiin barilgiin zuragiig odoogiihtei harizuulj togloomin talbai nogoon baiguulamj zergiig henii gariin usegeer /M. Enhbold Badamjunai lav magad/ avsaniig ATG shaldaguim baihdaa avilgaltai temzeh gazar yu hiideg baina edgeeriin net n website neej neeltei bailgah
2012-03-01
bayasaa:
er n ard tumnee doromjilj bga shdee ene luivarchid
2012-03-01
yaj bidniig doromjilj baina
2012-03-01
O.CHULUUNBAT DANDA INGEJ GADNIHANTAI HUIVALDAJ MONGOL ULSIIG DEEREMDDEG BAISAN,TER CHECHEN,KREDIT TRANS,GERMANII BANKUUD GEED SHILJUULSEN MUNGUNUUS ENE HUN DOR HAYAJ 50 HUVIIN AVDAG BSAN BAIH...NASARAA SHOROND SUUH HEREG UILDSEN ,IIM GEMT ETGEED UIH SUUZAN HULIA BATLAAD SUUJ BAINA...TA MINI EE YU BOLJ BAINA
2012-03-01
yaj bidniig doromjilj baina
hh:
gazriin asuudal bol zuunii luivar bh
2012-03-01
баагийнууд
2012-03-01
өа:
төв ази , экспорт импорт гэж банкууд байсан санагдаж байна
2012-03-01
баагийнууд