
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саппоро” үйлчилгээний төвийн арын ил зогсоолын манаачийн байранд хүн түлэгдсэн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Өчигдөр 13.00 цагийн үед ирсэн уг мэдээллийн дагуу шалгахад уг зогсоолын манаач 62 настай, эмэгтэй C-ийн нүүр рүү түүний бэр нь болох 22 настай O, аягатай халуун ус цацаж, нүүрийг нь түлсэн байжээ.
Одоо уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ