“С.Баяр, Н.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт тавиагүй”

img

Прокурорын байгууллагаас хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор долдугаар сарын 1-ний хэргийн хохирогчийн  өмгөөлөгч О.Баасанхүүгээс цөөн асуултад хариулт авлаа. -Прокурорын байгууллагын зүгээс ТВ9 телевизийн хамт олонд үүсгэсэн  эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудалд хариулт өгөхдөө өмгөөлөгчийн өргөдөлд хариу өгсөн гэх утгатай  хариулт өгсөн байна лээ. Та үүнд ямар байр суурьтай хандаж байгаа вэ?  -  Тиймээ.  Прокурорын хэвлэл мэдээллийн албанаас  сэтгүүлчдэд хандан таны хэлсэнтэй ойролцоо утгатай мэдээлэл өгсөн байна лээ.  ТВ9 телевизийн ажилчдын хэн нэгнийг сэжигтэн яллагдагчаар таталгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь өөрөө хууль зөрчисөн хэрэг гэж би үздэг. Хуульзүйн баклавар мэрэгжилтэй наад захын хүмүүс миний энэ бодолтой санал нийлнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.  Уншигчдад ойлгомжтойгоор хэлэхэд  эрүүгийн хэрэг гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн хүн, гэмт хэргийн улмаас хохирсон хүн, тэр гэмт хэргийн шалтгаант холбоо гэсэн зүйлсүүд  нэг  дор байсан цагт сая гэмт хэрэг хэмээн үзэж, гэм буруугын асуудлаар мөрдөн шалгалт хийдэг юм.  Мөн түүнчлэн мөрдөн байцаагч мөрдөн байцаалт явуулж болохгүй үндэслэл гэдгийг ЭБШ хуулийн 49.1.4 т “өөрөө шууд буюу шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл” гэж зааж өгсөн байдаг. Тэгэхээр хошууч цолтой хүний  хошуучынхаа өргөдлийг шалгаж, жирийн иргэдийг мөрдөн мөшгөх зорилгоор сэжигтэн яллагдагчгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж байгааг шууд бус хувийн сонирхолтой гэж ойлгохгүй өөр юу гэж ойлгох билээ. -Мөн таны  асуусан прокурорууд өргөдлийн хариуг өгсөн гэдэг асуултад дараах байдлаар хариуг өгье. Прокурорууд  өөрсдийнхөө бичиг хэрэгт миний хүсэлтийн хариуг дамжуулан  өгсөн, тэр нөхөр нь ажлаа хийгээгүй гэж мэдэгдэж байгаа нь хуулийг санаатайгаар гуйвуулсан тайлбар гэж би ойлгож байгаа. Учир нь ЭБШ хуулиар прокурор хүсэлт, гомдолд хуулийн хугацаанд хариу өгнө гэсэн заалт байдаг болохоос, бичиг хэрэг нь  хариу өгнө гэсэн заалт байхгүй. Би ТВ9 телевизийн хамт олныг мөрдөн мөшгөх зорилгоор эрүүгийн хэрэг үүсгэснийг хэрэгсэхгүй болгох хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийг  өгөхдөө мөрдөн байцаагчийн  хууль бус үйлдлүүдэд гомдол гаргасан нь үнэн. Бас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг ч тухайн өргөдөлдөө тодорхой тусгасан. Тиймээс миний хүсэлтийг  ЭБШ хуулийн 102.1 д зааснаар прокурор 5 хоногт хариулах үүрэгтэй. Түүнчлэн прокурор миний хүсэлтийг гомдол гэж үзсэн ч гэсэн, прокурорын зүгээс хариу өгөх хуулийн хугацаа нь бүрэн  дууссан гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тиймээс прокурууд ЭБШ хуулийг зөрчин, улс төрийн зорилгоор асуудалд хандаж, дуртай үедээ мэдэгдэл хийж, олон түмнийг төөрөгдүүлж байдгаа одоо болих хэрэгтэй. -Та долдугаар сарын 1-ний хэргийн хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Тэгэхээр хавтаст хэргээс тодорхой зүйлс алга болсон гэсэн эх сурвалжийн мэдээлэл сайтуудаар гарсан. Энэ тал дээр байр сууриа илэрхийлээч? - Би энэ хэрэгт шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Хавтаст хэрэгтэй яг одоо бүрэн танилцаж дуусаагүй байна. Шүүгдэгч нарын гэм буруутайг хангалттай нотлох баримт энэ хэрэгт байгаа нь үнэн. Өршөөлийн хуулиар зүйлчилсэн заалтаар шүүхэд шилжүүлээгүй учраас шүүх хурал явагдаж, гэм буруугийн асуудал хэлэлцэх нь зайлшгүй юм. Хэрэгт яллагдагчаар татагдсан хурандаа нар хэргээ хүлээсэн учраас тэд гэм буруутай гэж прокурорын тайлбар хийгээд байгаатай санал нийлэхгүй байгаа. Магадгүй прокурорууд чухал гол баримтуудыг санаатай шалгаагүй, шалгасан ч нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй байх талтай учраас шүүгдэгч нарын өөрсдийнхөө нь үгээр нь шүүх хурал болохоос өмнө тэднийг ялалаад байна уу гэж хардаж байгаа. Тиймээс хавтаст хэргийг маш анхааралтай, хуудас бүрээр нь дугаарлан уншиж байна. Одоохондоо таны асуусан зүйлийг  бүрэн нотолоогүй байна. -Та хохирогчийн өмгөөлөгчийн хувьд гэрчүүдийг шүүх хуралд байлцуулах асуудалд ямар байр суурьтай байгаа вэ? - Шүүгдэгчийн өмгөөлөгч өөрийн бүрэн эрхээ эдлэн гэрчийг дуудсан учраас уг асуудалд өөрийн байр сууриа илэрхийлээд байх нь зохимжгүй юм.  ЭБШ хуулийн 45.1 д  “ хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” хэмээн заасан” байдаг тул тэднийг шүүх хуралд дуудах хүсэлт тавиагүй юм. Тодруулбал  цагдаагийн удирдлагын гэм бурууг хэлэлцэх шүүх хурлын мэтгэлцээний шатанд цагдааг шууд удирдаж байсан хүн ямар нэгэн байдлаар холбогдохыг үгүйсгэх аргагүй юм. Өөрөөр хэлбэл гэрчүүдийн зарим нь тухайн хэрэгт холбогдолгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэхгүй байгаа учраас тэднийг гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд тавиагүй. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Baasanhuu umguulugch shudarga bgaarai. Bas hoshirood alga bolov doo ain
2012-03-02
хэхэ чи дут ч гэх шиг:
өөрсдөөө, дут за
2012-03-02
уч:
За чи дут
2012-03-02
Ulziisaihan:
hen buud gej ogson um be? ter hun ni l yalaa avna shde. Uureg guitsgegch bol tushaal l bieluulsen uchir uund ogt hamaagui.
2012-03-02