“Түүчээ тэрэг”, “Доктор” зэрэг 55 эмнэлгийн үйл ажиллагааг зогсооно

img

2010-2011 оны тайлан мэдээгээ өгөөгүй зарим эмнэлэг, сувиллуудын үйл ажиллагааг НЭМГ-аас цуцлахаар болсон байна. Үүнд, эмэгтэйчүүдийн үзлэг оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхэлдэг “ЭУБ”, “Түүчээ тэрэг”, “Доктор” эмнэлэг, уламжлалт, бариа заслын “Дорно наран”, “Нүүдэлчин айл”, “Остбэст”, “Сүх манал”, “Сарвай бүрд”, “Тахилт”, “Цанлигринчин”, “Happy dream”, “Эх сангийн далай”, “Арвижин-Үржихүй”, “Мөнхийн суваргат рашаан”, шүдний эмчилгээ эрхэлдэг “Дентикл”, “Марал”, “Мэжик стоун”, “Сувд дент”, “Ти Эс Зэт”, “Цагаан сувд”, "Кунпен", “Энхномин-Оргил” зэрэг эмнэлгүүдийн үйл ажиллагаа цуцлах арга хэмжээг авч байгаа аж. Мөн “Бизнес стар”, “Ган-Ач”, “Краундент”, “Тасбике”, “Эдендент, “Үнээн рашаан” , “Шинэс Фарм” зэрэг шүдний болон хүүхдийн, дотрын эмнэлгүүдийг хаах гэж байгаа аж. Энэ мэтчилэн үйл ажиллагаа нь тодорхойгүй, тайлан мэдээгээ цаг тухайд нь өгдөггүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг 55 эмнэлэг, таван сувиллын үйл ажиллагааг зогсоох юм байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hed? Unee bicheech?
2012-03-04
иргэн:
11-р сард Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв дээр НЭМГазраас зохион байгуулсан ХУВИЙН ЭМНЭЛЭГ СУВИЛАЛУУДЫН хурал семинар дээр бас тэгж ярьж байсан.Орон сууцны 1-р давхарт, Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бол тусгай зөвшөөрлийг нь сунгахгүй гээд байсийм аа даанч.
2012-03-03
ЗОЧИН:
ОРОН СУУЦНЫ 1-Р ДАВХАРТ МӨН ЭМНЭЛЭГ ЭМЧИЛГЭЭНИЙ НОРМ СТАНДАРТ ХАНГАХГҮЙ ТҮРЭЭСИЙН БАЙРАНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ХУВИЙН ЭМНЭЛЭГҮҮДИЙГ ХААЖ ЦЭГЦЭЛНЭ ГЭЖ САЛБАРЫН ДАРГА САЙД НЬ МЭДЭГДЭЛ ХЙЙГЭЭД БАЙСАН НЬ ҮНЭН БОЛЖ ТААРЛАА.ЗӨВХӨН ӨӨРИЙН ЭМНЭЛЭГИЙН БАЙРТАЙ ЭМНЭЛЭГҮҮДИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛИЙГ НЬ Л СУНГАХ НЬ ЗӨВ ДӨӨ.
2012-03-03