Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өсч, иргэн, захиргааны хэрэг буурчээ

img

Анхан шатны шүүхүүд 2011 онд 10517 хүнд холбогдох  6776 эрүүгийн хэрэг хүлээн авч, 825 хүнд холбогдох 448 эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, 25 хүнд холбогдох 13  хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, шүүгдэгч, хохирогч эвлэрснээр 453 хүнд, цагаатгах тогтоолоор 302 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 8210 хүнд холбогдох 5877 хэргийг таслан шийдвэрлэжээ. Өнгөрсөн оноос шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 7,6 хувиар, ял шийтгүүлэгчид    12,6 хувиар өссөн байна. Таслан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Увс, Дорноговь, Завхан, Говьсүмбэр аймагт 1,8-28,3  хувиар буурч, Нийслэл, Орхон, Өмнөговь, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Архангай, Төв,    Говь-Алтай, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Хэнтий аймагт  2,9-71 хувиар нэмэгджээ. Ял шийтгүүлэгчид Сүхбаатар, Дорноговь, Завхан аймагт 16,4 – 22,2 хувиар буурч, Увс, Ховд, Дорнод, Говьсүмбэр, Сэлэнгэ, Баянхонгор, Дундговь, Нийслэл, Өмнөговь, Орхон, Өвөрхангай, Дархан-Уул, Төв, Говь-Алтай, Архангай, Булган,     Баян-Өлгий, Хэнтий, Хөвсгөл  аймагт 2,6 – 81,2  хувиар өссөн байна. Анхаарал татаж байгаа эрүүгийн хэргийг авч үзвэл хүнийг санаатай алах 242 гэмт хэрэгт 269, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах 290 гэмт хэрэгт 294, бусдын эд хөрөнгийг хулгайлах 1282 гэмт хэрэгт 2227, танхайрах 863 гэмт хэрэгт 1327, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх 222 гэмт хэрэгт 437, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 865 гэмт хэрэгт 888, албан тушаалын 22 гэмт хэрэгт 33, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх 35 гэмт хэрэгт 54 хүн тус тус ял шийтгүүлжээ. Эдгээр төрлийн гэмт хэрэг таслан шийдвэрлэсэн нийт хэргийн 65 хувь, ял шийтгүүлэгчдийн 67,3 хувийг эзэлж байгаа бол бусдын эд хөрөнгийг хулгайлах, танхайрах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн нийлбэр нь нийт хэргийн 51,2, ял шийтгүүлэгчдийн 54,1 хувийг эзэлж байна. Өнгөрсөн оныхоос бусдыг санаатай алсан гэмт хэрэг 0,8, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 11,2, бусдын  бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 12,1, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 38,6 хувиар буурсан бол, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг  3,8, танхайрах гэмт хэрэг 6,9,  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг  15,2,  албан тушаалын гэмт хэрэг 37,5  хувиар тус тус өсчээ. Ял шийтгүүлэгчдийн  дотор насанд хүрээгүй хүн 542, эмэгтэйчүүд 724, гадаадын харьяат 27 байна. Мөн урьд ял шийтгүүлсэн 1460, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн 1465, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн 1704, ажил сургуульгүй хүмүүс 5493 байгаа аж. Гэмт хэргийн улмаас нийтдээ 13 тэрбум 855 сая төгрөгийн  эд хөрөнгийн хохирол учирч, 589 хүний амь хохирч, 2562  хүний биед гэмтэл учирчээ. Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг авч үзвэл хорих ялаар 6357, торгох ялаар 271, албадан ажил хийлгэх ялаар 476, баривчлах ялаар 1023, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээгээр 73 хүн тус тус шийтгүүлжээ. Ял шийтгүүлэгчдийн 77.4 хувьд хорих, 5.8 хувьд албадан ажил хийлгэх, 12.5 хувьд баривчлах, насанд хүрээгүй 73 этгээдэд буюу 0,9 хувьд нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсан аж. Мөн 3.3 хувь буюу 271 хүнийг  2 тэрбум 483  сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.  2781 хүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлсэн нь хорих ял шийтгүүлэгчдийн 43,7 хувь нь болж байна. Хорих ялыг биечлэн эдлүүлсэн ба баривчлах ялаар шийтгүүлсэн хүн 3804 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 46,3 хувийг эзэлж байна. Шүүх эд  хөрөнгө хураах нэмэгдэл ялыг 402 хүнд хэрэглэж 103,1 сая төгрөг гаргуулсны дээр, тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг  628 хүнд нэмэгдэл ялын чанартайгаар оногдуулжээ. Шүүх хорих ял биечлэн эдлүүлсэн 2781 хүний 70,1 хувийг жирийн, 28,0 хувийг чанга, 1,6 хувийг онцгой дэглэмд, гянданд 0,3 хувийг ял эдлүүлэхээр тогтоожээ. Аймаг, нийслэлийн шүүхүүд давж заалдах журмаар эрүүгийн 2159  хэрэг хүлээн авснаас 2032 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хяналтын шатны журмаар эрүүгийн 822 хэрэг хүлээн авснаас 704  хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсний 259 нь прокурорын дүгнэлтээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн хэрэг байна. Үүний 248 нь цагаатгалын хэрэг байгаа юм. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Иргэн захиргааны хэрэг бураагүй 10 сая хүртэлх хэргийг БГД ийн шүүх мөнгө гэж тоохгүй бүр нэг нүдээрээ үзэхгүй ирж нэхэмжлэлээ ав гэдэг юм бна лээ АЛТАНТУЯА БАТХУЯГ гэдэг шүүгч нар ёстой тоохгүй муухай амьтад бна лээ ш тээ очиж сурвалжлаачээ
2012-07-04