
Анхан шатны шүүхүүд бүгд 13452 хүнд захиргааны арга хэмжээ авсны дотор 675 хүнийг 9,4 сая төгрөгөөр торгож, 12777 хүнд баривчлах шийтгэл ногдуулжээ.
Тайлангийн хугацаанд шүүхүүд ялтныг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай 1474 материалыг хянан хэлэлцэж, 36 санал дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, 895 хоригдлыг эдлээгүй үлдсэн хорих ялаас нь тэнсэн суллаж, 32 хоригдлын хорих ялыг хорихоос өөр төрлийн хөнгөн ялаар сольж, 511 хоригдлын ял эдлэх дэглэмийг өөрчилжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр 715 сэжигтнийг баривчлах тухай материалыг хүлээн авч, 679 сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгож, 36 сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд зааснаар 2222 хүнийг сэжигтнээр, 2173 хүнийг яллагдагчаар цагдан хорьж, 305 хүнд цагдан хорих зөвшөөрөл олгохоос татгалзсан àæ.
Иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад улсын тэмдэгтийн хураамжиä 2 тэрбум 417,6 сая төгрөгийг улс, орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Анхан шатны шүүхүүд нийт 67706 хэрэг, маргааныг шийдвэрлэсний дотор эрүүгийн 6338, иргэний 39018, захиргааны 1294 хэрэг, 13452 захиргааны зөрчил, ялтныг ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах, үлдсэн ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих тухай 1474 хүсэлт, 6130 хүнд баривчлах, цагдан хорих зөвшөөрөл олгох эсэх тухай асуудал хэлэлцжээ.
Ерөнхий харъяаллын анхан шатны шүүх болох сум, сум дундын шүүхийн нэг шүүгч æèëä дунджаар 211, дүүргийн шүүхийн нэг шүүгч дунджаар 358 хэрэг маргаан хянан шийдвэрлэсэн байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ