Согтуу үедээ хулгай хийжээ

img

Архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын эд зүйлийг хулгайлсан этгээдүүдийг харьяа дүүргийн цагдаагий хэлтэст саатуулсан шалгаж байна. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг Чингис Соосэ их сургуулийн автобусны буудлын ТҮЦ-нээс эд зүйл алдагдлаа гэсэн мэдээллийг 12-р сарын 06-ны 18:05 цагт авч ирүүлснийг шалгахад, уг ТҮЦ-ний худалдагч Б-гийн цахилгаан холбооны утасны аппаратыг оршин суух тодорхой хаяггүй 38 настай Ц согтуурсан үедээ үйлдсэнийг илрүүлсэн байна. Мөн тус дүүргийн 19 дүгээр хороонд гадна зогсоол дээр тавьсан машинаас эд зүйл хулгайлаад байна гэсэн мэдээллийг 12-р сарын 06-ны 23:40 цагт ирүүлснийг шалгахад, уг байрны оршин суугч иргэн У-гийн эзэмшлийн УБЯ 77-02 дугаартай ГАЗ-24 маркын машины цонхоор доторх эд зүйлийг тодорхой оршин суух хаяггүй 36 настай эрэгтэй С гэгч согтуурсан үедээ хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлж, саатуулсан байгаа аж.

Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ